Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

Минжүүрдорж (Мин бэйс) ноёнтоны гэгээн алдрыг мөнхлөе

2019-01-07 11:34

Хуучин цагт Ачит бэйсийн хүрээ, 1898 оны үеэс Санбэйсийн хүрээ, ардын хувьсгалын дараахнаас /1923/ оноос Баянтүмэн хот хэмээн нэрийдэж байгаад 1941 онд ардын хувьсгалын 20 жилийн ойгоор БНМАУ- ын хошой баатар өрлөг жанжин Х. Чойбалсангийн нэрээр нэрлэгдэх болсон баатарлаг түүхт хот маань Баянтүмэн хан уулын ард Хэрлэн мөрний хөвөөнд сүндэрлэн боссоны 200 жилийн ой 2021 онд тохиох юм.
Ачитын хошууг хамгийн олон жил /1806-1866/ онуудад 60 жилийн туршид захирч суусан Минжүүрдорж ноён Төргэрэлтийн анхдугаар /1821/ онд Түмэн- Өлзийт овооны энгэрт хүрээнийхээ шавыг тавьсанаар эдүгээ цагийн их их хот маань үүссэн түүхтэй.
Мин бэйс ноён бол хүрээ хийдээ өргөжүүлэх талаар ихээхэн хүчин зүтгэл гаргаж, түмэн лам хуран чуулсан олон арван дацан, сүм дуганатай, Монгол, Орос ,Хятад гурван улсыг холбосон их замын уулзвар, худалдаа үйдчилгээний төвлөрсөн томоохон хот болгон хөгжүүлсэн түүхэн гавьяатай хүн юм. Минжүүрдорж ноёныг өөд болоход хошуу хотлоороо тахин шүтдэг Баянтүмэн хан уулынхаа энгэр бэлд шарилыг нь онголон оршоож, дээр нь чулуун бунхан барьж, түүндээ ном судар залж, зул хүж өргөн шүтэж байснаас үзэхэд тэрбээр өндөр дээд язгууртай , их өндөр настай төдийгүй, хошууныхаа ард олонд үлэмж нэр хүндтэй ноён байсан ажгуу.
Чойбалсан хотынхоо 200 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажлын хүрээнд Минжүүрдорж ноёны нэрэмжит шагналыг бий болгож, аймаг болон хотынхоо бүтээн байгуулалтанд жинтэй хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог болох, мөн гэрэлт хөшөөг нь хотынхоо төвд цогцлоон босгож, шарилын бунхныг нь сэргээн барьж, Хан уулаа тахих ялдамд лам хуврагууд зул хүж өргөж ерөөл ном уншдаг , олон түмэн ардууд нь мөргөж шүтэн гороолдог болох аваас ихэс дээдсийн минь сүнс баясан амирлаж, хотол түмний минь заяа буян арвижин дэлгэрч энх амгалангийн үүд нээгдэх буйзаа.
АЛТАНХОРЛУУД ОВОГТ ДУГАРЫН ПҮРЭВ



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар