Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

Адуунд хачигт халдварт өвчин илэрчээ

2019-01-07 11:24

Дорнод аймагт адуун сүрэгт хачигт халдварт өвчин илэрсэн байна. Булган, Баянтүмэн,  Чойбалсан, Хэрлэн, Матад гэсэн таван суманд адуу хачигт халдварт өвчнөөр өвчилжээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Хэрлэн сумын малчин Э-гийн зарим адуу нь тодорхойгүй шалтгаанаар турж, сүргээсээ хоцрох шинж тэмдэг илэрсэн тул өвчилсөн адуунаас шинжилгээ авч, Улсын мал эмнэлгийн төв лабораторид илгээснээр адууны хачигт халдварт өвчин болохыг тогтоожээ.

Дээрх сумдын 150 гаруй адуу өвчилсөн байна. Хачигт халдвараар өвчилсөн адуу нь цочмог явцтай үедээ 40 хэмээс дээш халуурч, толгойгоо гудайлгах, амьсгал түргэсэх, хоол тэжээлдээ дургүй болох, удаан хугацаагаар хэвтэх зэрэг шинж тэмдэг илэрдэг аж. Аймгийн Засаг даргын Тамгын газраас шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа юм.

http://news.zindaa.mn/2kwp



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар