Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

Хэрэглэгчид худалдан авч буй барааныхаа хадгалах хугацаа, хаяг, шошгийг шалгаж авч сурчээ

2019-01-04 11:08

Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газраас аймгийн Удирдах ажилтны шуурхай хуралд шинэ жилийн баярыг угтаж хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын дүнгийн танилцуулгыг Мэргэжлийн хяналтын газрын дарга, зүүн бүсийн улсын ахлах  байцаагч Д.Мөнхтуяа хийлээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2018 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн 01/12 тоот удирдамжийн хүрээнд 2019 оны шинэ жилийн баярыг угтаж, хүнсний аюулгүй байдлыг хангах, нийтийг хамарсан хоол хүнсээр дамжих өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, иргэдэд сэрэмжүүлэг, зөвлөмж өгөх зорилгоор хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг МХГ-ын хүнсний чанар, эрүүл ахуй, мал эмнэлэг, ургамал хамгаалал, мал үржил, эм биобэлдмэлийн 10 улсын байцаагч нар хамтран  2018 оны 12 дугаар сарын 04-нөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн ба урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад 46 аж ахуйн нэгж, 16 иргэн, нийт 62 объект хамрагдсан байна.

Томоохон супермаркет, бөөний агуулахуудад давхардсан тоогоор 42 гаруй төрлийн 8200 ширхэг хүүхдийн бэлгэнд хяналт шалгалт хийхэд чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй болон хаяг шошгын зөрчилтэй, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүний зөрчил илрээгүй нь албан байгууллага, хувь хүмүүс захиалга өгч, бэлэг бэлдүүлэх, өөрсдөө сонголт хийх хандлагатай болсон нь нөлөөлж байгаа хэрэг юм.

Шалгалтын явцад хүлээн авалт зохион байгуулж байгаа 12 аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн  47 нэрийн  хоол, салатнаас сорьц авч, лабораторийн шинжилгээнд хамруулсан ба лабораторийн сорилтын дүнгээр чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 1 өндөгтэй салатыг хүлээн авалтын цэснээс хасуулсан.

Хүнсний бөөний худалдааны 1 аж ахуйн нэгжид буцаан татан авалт хийлгэн гүйцэтгэлд нь хяналт тавьж, 34 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хурааж  устгахаар шийдвэрлээд байна.

Улаанбаатар хотын томоохон зах, худалдааны төвүүдээс хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн татан авч, худалдаалах зөрчлүүд буурсан ч арилахгүй байна.

Хүүхдийн бэлгэнд томоохон бөөний төв, супермаркетууд хадгалалтын хугацаа болон чанар аюулгүй байдалд дотоод хяналтыг сайн тавьж ажиллаж байна. Хэрэглэгчийн зүгээс гарал үүсэл нь тодорхой, аюулгүй, баталгаатай хүнс сонгон хэрэглэх талаарх мэдлэг нэмэгдэж, бүтээгдэхүүний шошгыг шалгаж авдаг болсон байна.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар