Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

Дорнодоос Замын-үүд хооронд нийтийн тээврээр үйлчилдэг боллоо

2019-01-04 11:07

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас 2018 оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан 2018 онд Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотоос БНХАУ-ын Манжуур хотын чиглэлд нийтийн зорчигч тээврийн шугам тасалдаад байсныг нээж байсан бол өнөөдөр Шинэ оны босгон дээр Дорнод аймгийн Хэрлэн сумаас Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэл нийтийн зорчигч тээвэрлэх албан ёсны шугамын нээлтийн үйл ажиллагаа болж байна. Энэхүү зорчигч тээврийн шугам нээгдсэнээр хулгайн тээвэрлэлт үгүй болж иргэд маань аюулгүй, найдвартай автобусаар баталгаат замаар зорчиж зорьсон газартаа хүрэх боломж бүрдэж байна.

Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Автотээврийн төвийн дарга Ц.Мөнхтөр нар оролцлоо.

Урьд нь манай аймгаас Замын-Үүдийг зорих зорчигчид Улаанбаатар хотоор дамждаг байсан бол өнөөдрөөс эхлэн  Чойбалсан – Замын үүд чиглэлд нийт 800 гаруй км-ын замын маршруттай албан ёсны баталгаат замтай болж “Дорнын тэнхлэг”ХХКомпаний том оврын автобусаар үйлчилж эхэллээ.

ЗОРЧИХ ХУВААРЬ:

Дорнод аймгийн авто тээврийн төвөөс

  • Дорнод – Замын-Үүд чиглэлд 15:00 цагаас даваа, пүрэв гараг бүр
  • Замын-Үүд-Дорнод чиглэлд 19:00 цагаас даваа, лхагва гар бүр автобус хөдлөх юм байна.

Зорчих тасалбарын үнэ

  • Том хүн 51,500 төгрөг
  • Хүүхэд 26,000 төгрөг./0-8 хүртэл нас үнэгүй/

Зорчих тасалбарыг онлайнаар болон аймгийн авто тээврийн төвийн буудал дахь билетийн кассаар тус тус худалдана. Тасалбараа урьдчилаад 30 хоногийн өмнө ч бичүүлэх боломжтой юм байна.

Утас: 8858-1011,  8858-1550



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар