Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

“Ахмадаа сонсох өдөр”-ийн арга хэмжээний хүрээнд 11 удаагийн уулзалтаар 268 ахмад буурлуудаа сонсчээ

2018-12-29 17:12

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Ахмадын ачлал” хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2018 оны А/55 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, ахмад настны нийгмийн халамж хамгааллыг сайжруулах, тэдний оролцоог дэмжих, санал санаачлагыг бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх зорилгоор сар бүрийн 21-ний өдөр “Ахмадаа сонсох өдөр”-ийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. “Ахмадаа сонсох өдөр”-ийн энэ оны сүүлчийн уулзалтаар Хөдөө аж ахуйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, мал маллах арга ухаан, олон жилийн туршлагаа залуу хойч үедээ өвлүүлэн үлдээж буй ахмадууд болон Улс, аймгийн аварга малчдаа өнөөдөр хүлээн авч уулзан, санал хүсэлтийг нь сонслоо. Энэхүү арга хэмжээнд Гавъяат нэгдэлчин 1, Улсын хошой аварга малчин 1, Улсын аварга малчин 4, Аймгийн хошой аварга малчин 1, Аймгийн аварга малчин 8, Сумын аварга малчин 1, ААН захирал 1, Малын эмч 1, нийт 18 малчин оролцож, мал маллах арга ухаан, малын гаралтай түүхий эд, дайвар бүтээгдэхүүнийг дахин боловсруулах, малын үүлдэр угсааг сайжруулах, өндөр ашиг шимт малыг өсгөн үржүүлэх, чанаржуулах, бэлчээрийн даац хэтрүүлэхгүй байх, хууль бусаар хадлан бэлтгэх болон малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар санал хүсэлтээ уламжилж байв. “Ахмадаа сонсох өдөр”-ийн арга хэмжээний хүрээнд 11 удаагийн уулзалтыг зохион байгуулсан бөгөөд: 2 дугаар сард Хөнгөн, хүнсний салбарт ажиллаж байсан ахмадууд 3 дугаар сард Цэрэг хүчний байгууллагын ахмадууд, ахмад дайчид 4 дүгээр сард Газар тариалангийн салбарт ажиллаж байсан ахмадууд 5 дугаар сард Алдарт эхийн одонтой, олон хүүхэд төрүүлж өсгөсөн ахмадууд 6 дугаар сард Хувиараа хөдөлмөр, аж ахуй эрхэлж байсан ахмадууд 7 дугаар сард Урлаг, соёл, спортын салбарт ажиллаж байсан ахмадууд 8 дугаар сард Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан ахмадууд 9 дүгээр сард Боловсролын салбарт ажиллаж байсан ахмадууд 10 дугаар сард Уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарын ахмадууд болон худалдаа, үйлчилгээний салбарын ахмадууд 11 дүгээр сард Төрийн байгууллагад ажиллаж, удирдах ажил хашиж явсан ахмадууд 12 дугаар сард Мал аж ахуйн салбарын ахмадуудаа тус тус хүлээн авч уулзжээ. Уг арга хэмжээг бүтэн жилийн хугацаанд зохион байгуулснаар 268 ахмадыг сонсч, ахмадуудаас дэвшүүлсэн санал санаачлагыг бодлого үйл ажиллагаандаа тусгаж, санал, зөвлөмжүүдийг холбогдох байгууллагуудад хүргүүлж ажилласанаар 22 санал бодит ажил болон хэрэгжсэн байна.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар