Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

Дорнод аймгийн оны тэргүүн шалгаруулах “Алтан нар-2018” наадмын материал хүлээн авч байна

2018-12-29 16:37

Төрийн бодлого шийдвэр, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэж, бүтээлч санаачилгатай ажиллаж, хамт олноо манлайлсан төрийн жинхэнэ албан хаагч, эрүүл мэнд, боловсролын салбарын албан хаагч, спортын өндөр амжилт гаргасан тамирчин, олон нийтийг соён гэгээрүүлэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч, төрөлх нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж буй аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээ эрхлэгч, хүмүүнлэгийн үйлстнийг алдаршуулах, хөдөлмөр бүтээлийг үнэлж, урамшуулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны тэргүүнийг тодруулах “АЛТАН НАР-2018” наадам болно. Уг наадмын шагналд нэр дэвшигчдийн материалыг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст хүлээн авч, 12 дугаар сарын 31-ний өдөр “Алтан нар-2018” наадмын ёслолын ажиллагаанд шагналыг гардуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчилна. “АЛТАН НАР-2018” наадамд дараах номинацаар оны тэргүүнийг шалгаруулна. Үүнд: Оны тэргүүний Хүмүүнлэгийн үйлсийн эзэн Оны тэргүүний Иргэний нийгмийн байгууллага Оны тэргүүний Үйлдвэр, аж ахуйн нэгж Соёл, урлагийн салбарын Оны тэргүүний ажилтан Биеийн тамир, спортын салбарын Онытэргүүний тамирчин Боловсролын салбарын Онытэргүүний албан хаагч Эрүүл мэндийн салбарын Оны тэргүүний албан хаагч Оны тэргүүний сурагч Онытэргүүний төрийн жинхэнэ албан хаагч Шалгуур үзүүлэлт: Оны тэргүүний Хүмүүнлэгийн үйлсийн эзэн Байгаль экологи, хүмүүнлэгийн чиглэлээр үйлажиллагаа зохион байгуулж, үр дүнд хүрсэн байх, Нийгмийн зорилтот бүлэгт чиглэсэн үр дүнтэй ажил зохион байгуулсан байх, Олон нийтийг сайн үйлсийн төлөөх үйл ажиллагаанд уриалан дуудаж, тодорхой үр дүнд хүрсэн байх, Оны тэргүүний Иргэний нийгмийн байгууллага Орон нутгийн хэмжээнд идэвхтэй, тогтмол үйл ажиллагаа явуулдаг байх, Нийгмийн сайн сайхны төлөө, олон нийтийг хамруулсан арга хэмжээ санаачилан зохион байгуулж, үлгэр дуурайлал үзүүлэн, нийгэмд зөв хандлага төлөвшүүлэхэд олон нийтийг уриалж, манлайлан ажилласан байх, Хүмүүнлэгийн чиглэлээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулсан байх, Оны тэргүүний Үйлдвэр, аж ахуй нэгж Орон нутгийн төсөвт татвар төлөлтөөрөө манлайлан үлгэр жишээ үзүүлсэн байдал, Дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан байх, Үнийн тогтвортой байдлыг хангасан байдал, Шинэ техник, технологи нэвтрүүлсэн байдал, Нийгмийн хариуцлагын хүрээнд хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулсан байх, Байгаль орчинд ээлтэй, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажил зохион байгуулсан байх, Ажлын байрыг нэмэгдүүлж, ажилтнуудын нийгмийн баталгааг хангах чиглэлээр санаачилгатай ажиллаж, бодит тусламж үзүүлсэн байх, Соёл, урлагийн салбарын Оны тэргүүний ажилтан Олон улс, улс, бүсийн чанартай уралдаанд амжилттай оролцсон байх Тухайн онд өөрийн шинэ уран бүтээлийг туурвисан байх Түүх, өв соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсан байх, Биеийнтамир, спортын салбарын Оны тэргүүний тамирчин Тухайн жилд Олон улс, улс, бүсийн чанартай тэмцээнд өндөр амжилт гаргасан байх, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан байх, Баг, хамт олондоо сайн үлгэр дуурайлал болж, идэвх санаачилгатай байх, Боловсролын салбарын Оны тэргүүний албан хаагч Улсын хэмжээний олимпиад, уралдаан тэмцээнд өөрөө болон бэлтгэсэн шавь нар нь оролцож амжилт гаргасан байх, Хичээлийн хөтөлбөрт шинэ санаа, шинэлэг хэрэглэгдэхүүн нэвтрүүлсэн байх, Мэргэжил нэгт багш нартаа ажиллах ур чадвараа хуваалцаж, үлгэр дуурайлал үзүүлсэн байх, Сургалтын хэрэглэгдэхүүний хэрэглээ болон заах арга, ур чадвараараа манлайлсан байх, Эрүүл мэндийн салбарын Оны тэргүүний албан хаагч Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлсэн байх, Ёс зүйн хэм хэмжээг үйл ажиллагаандаа эрхэмлэн, үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээсэн байх, Өөрийн санаачилгаар эрүүл мэндийн салбарт шинэ санаа, оновчтой үйлчилгээ нэвтрүүлсэн байх, Оны тэргүүний сурагч Сурлагын үзүүлэлтээр жил дараалан А үнэлгээтэй суралцсан буюу жил дараалан сурлагын амжилтаа ахиулж амжилт гаргасан улс аймгийн хэмжээний олимпиад, уралдаанд амжилт үзүүлсэн байх, Сургууль хамт олныхоо дунд нэр хүндтэй бусдад үлгэр дуурайлал болохуйц спорт, урлагийн төрлөөр тогтмол хичээллэж, өөрийгөө хөгжүүлсэн, олон улс, аймгийн хэмжээний уралдаанд тэмцээнүүдэд оролцож, амжилт гаргасан байх, Нийгмийн амьдрал ба хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд бусдыг манлайлан оролцож, үлгэрлэн дагуулагч, өөрийн хувь нэмрээр сайн үйлсийг түгээн дэлгэрүүлэгч байх, Оны тэргүүний төрийн жинхэнэ албан хаагч Хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ удаа дараалан А үнэлгээтэй дүгнэгдсэн, Төр засгийн болон аймаг орон нутгийн хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх / боловсруулсан, хэрэгжилтийг хангах ажлыг/ зохион байгуулж үр дүнгээ өгсөн, Иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хэрэгжүүлэх ажилд идвэхи санаачлага гаргасан, ажил мэргэжлийн ур чадвараа хуваалцаж, үлгэр дуурайлал үзүүлсэн, аймгийн хэмжээнд хэрэгжих шинэлэг санал санаачлага гаргасан байх. Материалд тавигдах шаардлага: Нэр дэвшигчдийн тодорхойлолтыг А4-ийн бичгийн цаасны 1-2 нүүрт багтаан /Arial 12-оор мөр хоорондын зай 1.5 хэмжээтэй/ товч тодорхой бичиж, 9х12-ын хэмжээтэй уран сайхны гэрэл зургийн хамт аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст ирүүлнэ


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар