Чойбалсан, Дорнод
 
 

Тэд бидний төлөө…Бид тэдний төлөө… төслийн аян эхэллээ

2018-12-02 12:06

Ирэх онд тохиох Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг угтан хүүхэд залууст Монгол улсын тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулан таниулах, эх оронч хүмүүжил олгох, ахмад дайчдаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2018 оны А/435 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Тэд бидний төлөө… Бид тэдний төлөө…” төслийн үйл ажиллагаа 11 дүгээр сарын 29-ний өдөр нээлтээ хийлээ. Төслийн хүрээнд аймгийн бүх сумдад дээрх зорилгын дагуу хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулагдах юм. Энэ цагийн тусгаар тогтнол, эрх чөлөө, аз жаргалыг бидэнд үлдээхийн ТӨЛӨӨ халуун амь, бүлээн цусаа зориулсан эрэлхэг дайчдынхаа ТӨЛӨӨ хийж буй өчүүхэн энэ төслийн үр дүнд олон зуун хүүхэд залуучууд, хойч үе маань бодит үүх түүхийн талаар мэдлэг, мэдээлэл олж авна гэдэгт итгэлтэй байна. Төслийн баг 11 дүгээр сарын 30-наас эхлэн сумдад хуваарийн дагуу ажиллана.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар