Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

“Монгол улсын иргэний андгай өргөх ёслол”-ийн арга хэмжээ боллоо

2018-11-26 14:38

Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөгөө тунхаглан зарлаж, Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталсны 93 жилийн ойн хүрээнд “Монгол улсын иргэний андгай өргөх ёслол”-ийн арга хэмжээг өнөөдөр буюу 11 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий болон холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагууд оролцож, шинээр иргэний үнэмлэх авч буй сурагчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Түүнчлэн 16 нас хүрч, “Монгол улсын иргэний андгай өргөх ёслол”-ийн арга хэмжээнд оролцсон 18 сурагч тусгаар тогтносон Монгол улсын иргэний үнэмлэхээ аймгийн удирдлагуудаас ёслол төгөлдөр гардан авлаа.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар