Чойбалсан, Дорнод
 
 

Тѳр, захиргаанд ажиллаж байсан ахмадуудаа сонслоо

2018-11-22 22:57

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Ахмадын ачлал” хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2018 оны А/55 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, ахмад настны нийгмийн халамж хамгааллыг сайжруулах, тэдний оролцоог дэмжих, санал санаачлагыг бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх зорилгоор сар бүрийн 21-ний өдөр “Ахмадаа сонсох өдөр”-ийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. “Ахмадаа сонсох өдөр”-ийн ээлжит уулзалтаар төр, нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал хашиж байсан ахмад настнуудаа 11 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн ЗДТГ-т хүлээн авч уулзан, санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтад аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, холбогдох агентлаг, хэлтсийн удирлагууд, албаны мэргэжилтнүүд оролцлоо. Тус уулзалтад оролцсон ахмадуудаас дараахь саналуудыг илэрхийлж, бодлого үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг зөвлөж байв. Үүнд: – Манай аймагт газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явагддаг тул заавал алс хол тээвэрлэхгүйгээр орон нутагтаа боловсруулах үйлдвэр барьж байгуулах асуудлыг УИХ, Засгийн газар, холбогдох яам, агентлагт уламжилж саналаа хүргүүлэх, ингэснээр эдийн засгийн хувьд ч үр ашигтай, үрэлгэн, тэвчиж болох зардлыг бууруулж, улс орон нутагтаа үр өгөөжтэй байдлаар байгуулах нь зүйтэй, – Олон Улсын ачаа тээврийн эргэлтэд орон нутгийн оролцоо, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Баянтүмэн-Сайншандын төмөр замын трассыг ашиглалтанд оруулах талаар Зам, тээврийн хөгжлийн яам, холбогдох газруудад уламжилж, шийдвэрлүүлэх тал дээр анхаарах, – Хувиараа болон жижиг дунд, үйлдвэрлэл эрхлэгчдэд чиглэсэн дэмжих, зөвлөн туслах үйл ажиллагааг эрчимтэй зохион байгуулж, тэднийг бодлого, санхүүгээр дэмжихэд аймгийн зүгээс анхаарч ажиллах, – Улсын төсөв, гадаадын зээл тусламж, бусад томоохон санхүүгийн дэмжлэг эх үүсвэрээр аймгийн Засаг даргын дэргэдэх Онцгой байдлын газар, Зүүн бүсийн шуурхай удирдлагын төвийн гамшиг, ой хээрийн түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор бага оврын нисдэг тэрэг худалдан авч өгөх ч гэдэг юм уу, томоохон хэмжээний хөрөнгө оруулалт, техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийн чанартай үйл ажиллагааг төлөвлөдөг байх, – Төрийн байгууллагуудын албан хаагчдын үндсэн чиг үүрэгт ажлыг нь хийж гүйцэтгэхэд анхаарах, элдэв төрлийн урлаг, соёл, спортын уралдаан тэмцээн, ач холбогдол багатай сургалт, зөвлөгөөний ажилд дараалуулан оролцуулахгүй, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь анхаарч ажиллах, – Зарим сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагуудын хашааг цэгцлэх, өнгө үзэмж, гудамж, талбайгаас тусгаарлах зайг бодолцож үзэх, хэтэрхий хурц өнцөгтэй, хүний бие махбодид гэмтэл учруулахуйц байдагт анхаарч, солиулж, өөрчлөх талаар чиглэл хүргүүлэх, – Чойбалсан хотын хог хаягдлыг ялгах, ангилах, дахин боловсруулах тоног төхөөрөмжийг үйлчилгээнд нэвтрүүлэх, агаарын бохирдол нэмэгдэх магадлалтай тул анхаарч, бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, – Чавх харвааны төрлөөр хичээллэдэг ахмадуудыг бодлогоор дэмжих, аймгийн наадмын төсөв зардалд, хуруугаар харвадаг шагайчдаас тусад нь дэмжлэг тусгах, улс, бүсийн чанартай уралдаан тэмцээнд дэмжлэг үзүүлэх, – Ирэх онд тохиох Халхын голын байлдааны Ялалтын 80 жилийн ойг угтан тэр чиглэлд зорчих зам харгуйг засварлах, сайжруулахад анхаарах, аймгийн Музей, Г.К.Жуковын нэрэмжит музейн гаднах өнгө үзэмж, талбай, зогсоолын тохижилтыг сэргээн засварлах, ойг угтан ахмад дайчдыг Улсын баатар цол болон төрийн дээд шагнал, одон медальд тодорхойлох, – Сумын Засаг даргын үр дүнгийн гэрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сумын Цагдаагийн хэсэг, хэсгийн төлөөлөгчтэйгээ уялдаж ажилласан байдал, эрүүл мэндийн төв болон, иргэдийнхээ эрүүл мэндийн асуудалд анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан байдал зэргийг тусгаж, хагас болон бүтэн жилээр үнэлж, дүгнэхдээ эдгээр асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж ажилласныг харгалздаг байх, – Хадлан, билчээрийн талбай, нөөц газар, хадлангийн үйл ажиллагаанд анхаарч, сэлгэн хадуулдаг байдлыг хэвшүүлэх гэх мэт олон санал зөвлөмжүүдийг өгч байв.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар