Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

"ЗЭВСЭГ-2018” нэгдсэн арга хэмжээ явагдаж байна

2018-11-21 00:03

Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тухай А/245 дугаар тушаалаар батлагдсан “Зэвсэг 2018” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион явуулах удирдамж, төлөвлөгөөний хүрээнд Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газраас Монгол улсын “Галт зэвсгийн тухай хууль”–ийн хэрэгжилтийг хангах, нуугдмал бүртгэлд хамрагдаагүй болон галт зэвсгийн нэгдсэн тооллого бүртгэл явуулж, бүртгэлд хамрагдаагүй галт зэвсгийг илрүүлэх чиглэлээр салбар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Нэгдсэн арга хэмжээний удирдамжийн хүрээнд тус Цагдаагийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/97 тоот тушаалаар “Зэвсэг 2018” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн томилон 7 хоног бүр явц байдлыг нь дүгнэдэг. Галт зэвсгийн тооллого одоогоор аймгийн хэмжээнд 37.6 хувьтай явагдаж байна. Цагдаагийн газрын нийт тасаг, албад, хэсгийн төлөөлөгч, багийн хэсгийн байцаагч нар болон сумдын Засаг даргын Тамгын газар, түүний ажлын албад, Татварын хэлтэс, Тагнуулын газар, Гааль, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, цэргийн анги байгууллагуудад хамтран ажиллах чиглэлээр албан бичгээр зааварчилгаа, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар