Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

Томуу, томуу төст өвчний 85.1 хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлж байна

2018-11-21 00:00

Аймгийн Удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаанд Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний цаг үеийн мэдээллийг хийлээ. Дорнод аймгийн БОЭТ-ийн Вирүс судлалын салбар лабораторид томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс 2018 оны 10-11 саруудад нийт 25 сорьцноос 8 (32%) сорьцонд иж томуу вирүс эерэг тодорхойлогдсон байна. Томуугийн өвчлөл Х/01–Х/08-ны өдрүүдэд 9,5 хувьд хүрч 45-р долоо хоногийн байдлаар 6,5 хувь байгаа бөгөөд томуу, томуу төст өвчний 85.1 хувийг 0-4 насны хүүхдүүд эзлэж байна. Бүсийн Оношлогоо эмчилгээний төвийн Хүүхдийн тасгийн ачааллын хувь: Ажлын өдрүүдэд халдвартын эмч нар 00-19.00 цагт Амралтын өдрүүдэд хүүхдийн эмч нар нэмэлтээр ажиллаж байна Дархлаа дэмжих зорилгоор хүүхдийн тасгийн эмч, ажиллагсдад тималин, нейрорубин хийж, томуугийн дархлаажуулалтанд эмнэлгийн ажилчдыг бүрэн хамруулсан. Салхинцэцэг өвчний тархалт Нийт халдварт өвчний 8,1 хувь нь салхин цэцэг, 10,000 хүн амд 22.2 промиль эзэлж байна. Насны хувьд цэцэрлэг болон ЕБС-ийн бага ангийн сурагчдын дунд өвчлөл өндөр бүртгэгдсэн байна. Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ Хүүхдийн байгууллага 7 хоног тутмын харуулдан тандалт Дэмжлэгт хяналт 33 сургууль, цэцэрлэгүүдэд Олон нийтэд чиглэсэн ТТӨ-өөс урьдчилан сэргийлэх мэдээлэл 3769 иргэнд Хэрлэн сумын шуурхай хуралдаанд 34 байгууллагын удирдлагад, 14 цэцэрлэгийн 16 эмч, мэргэжилтнүүдэд сургалт ТТӨ болон урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл 110 эцэг, эхчүүдэд зөвлөмж, 5 төрлийн 6000 ширхэг гарын авлагыг 24 цэцэрлэгүүдэд өгч ажиллаж байна хэмээн аймгийн ЭМГ-ын дарга мэдээллээ.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар