Чойбалсан, Дорнод
Шинэ барга баруун хошуу Алтан-Эмээлийн мэдээ Фото мэдээ Соёл урлаг
 
 

Дээд Монголын язгуур урлагийн хамтлаг тоглолт хийж байна

2018-11-20 23:53

Энэ-р сарын 9-12-нд Бээжинд “Хятадын үндэстнүүдийн ардын дуу хөгжмийн долоо хоног-2018” арга хэмжээ боллоо. Энэ удаад Хөхнуур мужийн Хайшигийн Монгол, Түвд үндэстний өөртөө засах жөүгийн язгуур урлагийн хамтлаг оролцож байгаа юм.“Хятадын үндэстнүүдийн ардын дуу хөгжмийн долоо хоног” арга хэмжээг Хятадын Төвийн хөгжмийн дээд сургууль Хятадын үндэстнүүдийн ардын урлагийг судлах, заах, хамгаалах, уламжлах зорилгоор 2 жилд нэг удаа зохион байгуулдаг. Хөхнуур мужийн Хайшигийн Монгол, Түвд үндэстний өөртөө засах жөүгийн язгуур урлагийн хамтлаг энэ удаад Төвийн үндэсний их сургууль, Үндэсний дуу бүжгийн театрын архивын танхим, Төвийн дуу бүжгийн дээд сургуульд 3 удаа тоглолт хийх бөгөөд Хөхнуурын буюу Дээд Монголын онцлогтой ерөөл, “Найрын гурван дуу”, уртын дуу, “Хайрын дуу”, гүр дуу зэргийг үзэгч олонд хүргэсэн байна. Хайшигийн Монгол, Түвд үндэстний өөртөө засах жөүгийн язгуур урлагийн хамтлагийн уран сайханч Зээдэй (Цэрэндулам) гуай 73 настай. Тэрээр: Би малчин хүн, нэрээ ч бичиж чадахгүй. Гэвч ардын дуугаа олон жил дууллаа. Үүнийхээ буянаар нийслэл Бээжин хотод ирж үзлээ. Их баяртай байна гэжээ. Шинхуа нетээс, Нарсу, Баярт, Цэнгэл, Саруул,Урьхан, Хэрлэн


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар