Чойбалсан, Дорнод
Шинэ барга баруун хошуу Алтан-Эмээлийн мэдээ Фото мэдээ Соёл урлаг
 
 

 “Уянга” монгол уран бичлэгийн үзэсгэлэн"Мөнх тэнгэрийн бичиг" олон улсын хүүхдийн   монгол уран бичлэгийн үзэсгэлэнд зочлов

2018-11-10 09:27

 2018 оны 11-р сарын 5-ны үдээс өмнө Монгол улсын Улаанбаатар хотын Олон улсын үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийж тус өдрийн үдийн хойно 14:00 цагт сурагчдын бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт нь Монголын хүүхдийн урлан бүтээх төвд зохион байгуулагдсан.   Энэ жил Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулагдаж буй  "Мөнх тэнгэрийн бичиг" олон улсын хүүхдийн монгол уран бичлэгийн анхны үзэсгэлэнд “Уянга” хүүхдийн монгол уран бичлэгийн үзэсгэлэн маань тусгайлан уригдан оролцож байгааг онцлохгүй байхын аргагүй.  Энэхүү Монгол улсын Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд манай ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны Ухуулах сурталчилгааны хэлтсийн дарга Зань Гө Лянь, Утга урлагийн холбооны дарга Чи Хай Лунь, ажилтан Цэнгэл, Саруул, зураглаач Хэрлэн, уран бичлэгийн багш уран бүтээлч Вэйвэй болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монголын хүүхдийн   урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг зэрэг албаны       хүмүүс болон монгол хэл бичиг, түүх соёлын салбарын нэртэй эрдэмтэн, зохиолчид, каллиграфийн шилдэг уран бүтээлчид,  ЕБС-ийн багш, сурагчид оролцов. Тус үзэсгэлэнд манай ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошуунаас 12 том хүний бүтээл, 33 сурагчийн бүтээлээр оролцсон төдийгүй ӨМӨЗО-ны Алагшаа, Монгол, Буриад, Халимагаас  хүүхдүүд томчууд бүтээлээрээ оролцлоо. Сурагчийн бүтээлийн уралдаанд Монгол улсаас 104, ОХУ-ын  Бүгд Найрамдах      Халимаг улсаас 2,БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах   Орны Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошуунаас 16 нийт 122сурагчид бүтээлээ ирүүлснээс 9 сурагч  шалгаруулан шагнал гардуулав. Үүнд манайхаас Нэгдүгээр дундад сургуулийн нэгийн гурвын Чандман, Нэгдүгээр дундад сургуулийн нэгийн нэгийн Соргог нар тэргүүн байр болон тусгай байрын шагналыг гардав. Баярт, Цэнгэл,Саруул,Хэрлэн  


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар