Чойбалсан, Дорнод
 
 

Сургамжит ил захидал Цуврал 7.Б.Оюунсүрэн

2018-11-07 16:43

#СУРГАМЖИТ_ИЛ_ЗАХИДАЛ-2018# ЦУВРАЛ № 7 ИЛ ЗАХИДАЛ Хүндэтгэсэн: Хэрлэн сумын 6-р багийн Ахмадын зөвлөлийн дарга Б.Оюунсүрэн Ил захидал 2018.10.10 Баваасан овогтой Оюунсүрэн: Би 1974 оноос Чойбалсан хотын хүнсний барааны Трестэд худалдагч, кассчины 45 хоногийн курс төгсөөд үйлчилгээний төв анх нээхэд худалдагчаар ажиллаж улсад 40 жил, 2010 оноос эхлэн “Дорнын Арслан” ХХК-ийг байгуулан хүнсний дэлгүүр, түргэн хоол зэргийг ажиллуулж, улсын болон хувийн худалдаагаар 44 дэхь жилдээ ажиллаж байна. Худалдааны байгууллагад ажилласан эдгээр он жилүүдэд олон сайхан хүмүүстэй хамтран ажиллаж, жаргал зовлонгоо хуваалцан хүн арддаа шударгаар үйлчилж цаг наргүй ажиллаж байсан маань бид бүхний бахархал юм. Тэр үед бид ингэж ажилладаг байлаа: Өглөө ажилдаа 30 минутын өмнө ирж лангуу, тавиураа цэвэрлэж бараа савалдаг бор цаасан уутаа бэлдэнэ. Сампин, кг-ийн туухай 50г-5кг хүртэл дарааллаар бэлэн байлгаж эхний худалдан авагчаар нээсэн цагаа бүртгүүлнэ. Худалдан авагчийг хүлээлгэхгүй хурдан шуурхай үйлчилдэг байлаа. Мөн 7 хоног бүр ажлаа дүгнэдэг төлөвлөгөө нормоо хугацаанаас нь өмнө биелүүлж 5 жилийн төлөвлөгөөг 2 жилд ч багтааж хийдэг үе байлаа. Хэсэг хэсгээрээ хоорондоо уралдаантай, ажлаа нарийн төлөвлөж хийснээр 5 жилийн гавшгай бригадаар шалгарч байлаа. Алтанцэцэг ахлагчтай “Залуучуудын гавшгай”-г бригад нь уралдаанд түрүүлж шагнал урамшуулал байнга авч байлаа. 1985 оноос бөс барааны худалдагчаар А.Д.Б третэд худалдагчаар орж ажилласан энэ үед аймгийн хойно байсан өндөр яндантай /барааны агуулах/ бараагаа татна. Туслах ажилтан, нярав байхгүй байсан ч өөрөө өндөр лангуун дээр гараад аль гоё өнгөтэй торгонуудыг шилж сонгонавдаг байсан. Хамгийн үнэтэй торгоо 1 дээлнийхээр 1 хошуу хоргойтой цохолтоор өгдөг байлаа. Сайхан өнгөтэй сайн бараагаа олж зарах төлөвлөгөө нормоо хугацаанаас нь өмнө биелүүлэх нь бидний гол ажил байсан бөгөөд хүүхдүүдээ цэцэрлэгт өгч чадахгүй дэлгүүрийн сүүдэрт тэрэгтэй унтуулж байгаад ажлаа хийдэг байлаа. Тэр үед очер дугаар ихтэй байсан. Тэгэж явж өсгөсөн хүүхдүүд маань одоо 4 хүүхдээс 3 нь дээд мэргэжилтэй ард түмнийхээ дунд, улс орондоо хөдөлмөрлөөд явж байна. Оргил үед зах зээл хөгжиж худалдаа харилцаа эрс шинэчлэгдсэн. Хүн бүр хүссэнээрээ ажиллаж санасан бүхнээ хаанаас ч олдог сайхан цаг иржээ. Одооны худалдааныхан хувиараа ашиг орлого нэмэгдүүлдэг тул зарж байгаа барааныхаа талаар өндөр мэдлэгтэй хүний хэрэгцээ шаардлага хангасан чанартай, борлуулалт сайтай бараагаар үйлчилж, худалдан авагч нартай эелдэг зөв байвал хэрэглэгч өөрсдөө дахин дахин ирж үйлчлүүлдэг болно. Захидал бичсэн: Хэрлэн сумын 6-р багийн Ахмадын зөвлөлийн дарга Б.Оюунсүрэн


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар