Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

ОРОН НУТАГТАА АШИГТАЙГААР ХЭЛЭЛЦЛЭЭ

2018-11-01 13:03

-Ашигт малтмал газрын тосны газар, Дорнод аймаг, "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-иуд 2017 онд хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулсан. Харамсалтай нь бүтэн жилийн хугацаанд үүргээ биелүүлээгүй тул Петрочайна Дачин Тамсаг ХХК-ны тээвэрлэлтийг аймгийн Засаг даргын захирамжаар зогсоосон юм. Энэ тухай 3 тал удтал хэлэлцсэний эцэст аймаг орон нутагтаа ашигтай гэрээг дахин байгуулахаар боллоо.Тухайлбал Ашигт малтмал газрын тосны газар, Дорнод аймаг, Петрочайна Дачин Тамсаг ХХК-иудын хамтран ажиллах гэрээнд одоо ажиллаж байгаа монгол ажилчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэх, шинэ ажиллах хүчийг заавал орон нутгаас авах, мөн бүх ажилчдын 75 хувиас багагүй нь монгол ажилчид байх тухай заалт орууллаа. Бас нэг гол заалт бол аливаа худалдан авах тендэрийг нээлттэй ил тод байлгаж орон нутгийн компаниудаас оролцуулах тухай байлаа.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар