Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

ХЭРЛЭН СУМЫН VI ЦЭЦЭРЛЭГ ШИНЭ БАЙРТАЙ БОЛНО

2018-10-29 14:08

Улсын их хурлын чуулганы хуралдаанаар Дорнод аймгийн Хэрлэн сумын Улсын тэргүүний 6 дугаар цэцэрлэгийн шинэ барилга баригдахаар зураг төсөв нь батлагджээ. Тус цэцэрлэгийн одоо үйл ажиллагаа явуулж буй барилга 1962 онд ашиглалтад орсон бөгөөд ашиглалтын хугацаа дуусан, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гараад 5 жил болж байгаа юм. Нийт 100 хүүхдийн хүчин чадалтай ч одоогоор 150-иад хүүхэд хүмүүжиж байна. Шинээр баригдах 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын зураг төсөв 1,7 тэр бум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр 2019-2020 онд баригдаж дуусахаар төлөвлөгдөөд байна. Уг ажилд дэмжлэг үзүүлж буй аймаг орон нутгийн удирдлагууд, их хурлын гишүүн Н.Номтойбаярт тус цэцэрлэгийн хамт олон, хүүхэд багачууд, эцэг эхчүүд ТАЛАРХАЛ илэрхийлж байна. Дашрамд дурдахад тус хамт олон 2014 онд "Улсын тэргүүний цэцэрлэг" болсон бүтээлч хамт олон билээ.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар