Чойбалсан, Дорнод
Шинэ барга баруун хошуу Алтан-Эмээлийн мэдээ Фото мэдээ Соёл урлаг
 
 

"Шинэ барга баруун хошуутай танилцацгаая" намрын Үйл ажиллагаа боллоо

2018-10-29 12:21

Хятад Монгол улсын хүүхдүүдийн намрын хамтын үйл ажиллагааг Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошуунд зохион байгууллаа 2018 “Шинэ барга баруун хошуутай танилцацгаая” Хятад Монгол улсын хүүхдүүдийн хамтын үйл ажиллагааг Хятад улсын ӨМ-ын Хөлөнбуйр хотын ШББХ-ны Ухуулах хэлтэс болон Монгол улсын Дорнод аймгийн тамгийн газрын Нийгэм бодлогын хэлтэстэй хамтран 2018 оны 10-р сарын 19-22 болтол Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны төв Алтан-эмээлд зохион байгууллаа.     Энэхүү ажиллагаа нь 2014 оноос эхэлж 5 дах удаагаа зохион байгуулж байгаа билээ. Үйл ажиллагааг 19-нд Дорнод аймгийн 20 хүүхэд, 5 багшаа угтаж, Алтан-эмээлийнхээ 20 хүүхэд, 4 багш нараа бүртгэж бэлтгэл ажлаа хийж, 19-ны орой 17:00 цагт Шинэ барга баруун хошууны Залуучууд төвд нээлтийн ажиллагаагаа зохион байгуулав. 20-ны үдээс өмнө ШББХ-ны Хөлөн балгасын хөгжилт цэцэглэлтийг сонирхуулж, үдээс хойш Манжуур хотын Шинжлэх ухааны музей болон Заланнуурын Шинжлэх ухааны музейг сонирхуулав. 21-ний үдээс өмнө ШББХ-ны Хоёрдугаар бага сургуулийн Мулан багшийн заасан “Хятад” хэлний хичээл болон Монгол улсын Дорнод аймгийн Чойбалсан хотын улсын тэргүүний 1-р сургуулийн багш Отгонбилэг багшаас монгол оньсон тоглоомын хичээлийг хүүхдүүд хамтдаа сурцгаав. Үдийн хойно ШББХ-ны Гөхуа салхин эрчим хүчний цахилгаан станцтай танилцав. 21-ний орой Хятад Монгол хоёр улсын уран зураг, уран сайхны тоглолтыг зохион байгуулж, дотно нөхөрлөлийн бэлэгдэл дурсгалын бэлэг солилцож, танилцаж дотноссон сэтгэлээн дэлгэж дахин уулзахын ерөөлөө дэвшүүлцгээлээ. Тянь Зүнь Лянь,Баярт, Цэнгэл,Саруул, Хэрлэн


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар