Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

Иргэн бүрийг жилд нэг удаа “Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг”-т үнэ төлбөргүй хамруулж эхэллээ

2018-10-23 09:15

Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020  оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Иргэн бүрийг жилд нэг удаа эрүүл мэндийн урьчдилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах” ажиллагаа  2018 оны 10 дугаар сарын 01-нээс 2020 он хүртэл хугацаанд хэрэгжих юм.Үзлэгт 18-34 нас, 35-45 нас, 46-64 нас, 65-аас дээш насны ангиллаар оруулах бөгөөд нийт урьдчилан сэргийлэх үзлэгийн 6 төрлийн багцаас сонгох юм.

Даатгуулагч нь уг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахдаа заавал эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байх бөгөөд дараах үйлчилгээг авах боломжтой. Үүнд:

  • Даатгалын гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагаас харьяалал харгалзахгүй сонгож үйлчлүүлнэ.
  • Өөрийн насны ангиллын багцад хамрагдах бөгөөд тухайн насны ангилал дэд багцтай тохиолдолд зөвхөн нэгийг нь сонгоно.

Мэдээллийг эрүүл мэндийн даатгалын байгууллага болон урьдчилан сэргийлэх үзлэг хийхээр гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагаас авна. Дорнод аймагт дараах “Урьдчилан сэргийлэх үзлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх”  эрүүл мэндийн байгууллагууд байна. Үүнд:

  • Бүсийн оношилгоо эмчилгээний төв
  • “Нью-Эндорфин” ХХК-ийн “Нью-Эндорфин” эмнэлэг
  • “Итгэл ивээлт”ХХК-ийн “Итгэл ивээлт” эмнэлэг
  • Баян-Уул сумын Сум дундын эмнэлэг
  • Халхгол сумын Сум дундын эмнэлэг.

Эрүүл мэндийн байгууллага, даатгуулагчид урьдчилан сэргийлэх үзлэг хийхдээ: Даатгуулагчийн сонгосон багцын тусламж, үйлчилгээг холбогдох стандарт, удирдамжийг баримтлан нэмэлт төлбөргүй, харьяалал харгалзахгүй, чирэгдэлгүй үзүүлнэ.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар