Чойбалсан, Дорнод
 
 

Уул уурхай, дэд бүтцийн салбарын ахмадуудаа сонсов

2018-10-23 08:21

Ахмад настны тухай хууль, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Ахмадын ачлал” хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2018 оны А/55 дугаар захирамжийн дагуу ахмад настны нийгмийн халамж хамгааллыг сайжруулах, тэдний оролцоог дэмжих, санал санаачлагыг бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх зорилгоор сар бүрийн 21-ний өдөр зохион байгуулдаг “Ахмадаа сонсох өдөр”-ийн 9 дэх удаагийн арга хэмжээний хүрээнд Уул уурхай, барилга, хот байгуулалт, дэд бүтэц, эрчим хүч, нийтийн аж ахуй, зам тээвэр, харилцаа холбооны салбарт ажиллаж байсан ахмадуудыг хүлээн авч, тэдний зөвлөгөө, санал хүсэлтийг сонслоо.

Тус уулзалтанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Н.Мөнхгэрэл, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Дамдинбазар, Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн Дорнод салбарын дарга Д.Дарийм, Дорнод бүсийн эрчим хүчний систем Төрийн өмчит хувьцаат компанийн Нэг цэгийн үйлчилгээний төвийн дарга Б.Одбаяр, Хэрлэн сумын Ахмадын холбооны дарга Ч.Соль, холбогдох хэлтэс, агентлагийн мэргэжилтнүүд оролцов.

Тус уулзалтад оролцсон ахмад багш нарын зүгээс дараахь санал санаачлагыг дэвшүүлж, бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж ажиллахыг зөвлөж байв. Уулзалтын үеэр хэлсэн саналуудаас тоймловол:

  • Жил бүр уламжлал болгон шалгаруулдаг арга хэмжээндээ тэргүүний ахмадыг тодруулж хэвших,
  • Ирэх онд тохиох Дорнод бүсийн эрчим хүчний систем Төрийн өмчит хувьцаат компанийн ойг угтан аймгийн Музейд тухайн байгууллагын түүхэн замнал, бахархал, гавъяат үйлсийг алдаршуулсан танхим, булан байгуулах,
  • Станцын 50 мегаватын өргөтгөлийн ажлыг яаравчлуулахад анхаарч, холбогдох дээд байгууллагад уламжлах,
  • Монгол хүний үнэлэмж муу, цалин хөлс багатай байдгаас ажилгүйдэл буурахгүй байгаа тул цалин хөлсний асуудалд анхаарч ажиллах,
  • Манай аймаг ОХУ, БНХАУ хоёр хөрш улсуудтайгаа нийт 6 боомтоор хиллэдэг, аялал жуулчлалын гол зангилаа болохуйц онцлогтой учраас аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд, мөн түүнчлэн үйлчилгээний байгууллагын соёл, харилцаа, хандлага, үйлчилгээ хангалтгүй байдгийг сайжруулах, олон улсын үйлчилгээний түвшинд хүргэх,
  • Чойбалсан хотын инженерийн байгууламж, дэд бүтцийн тэлэлтэд анхаарч, зөв төлөвлөлттэй зохион байгуулах,
  • Цэвэр усны байгууламж, шугам сүлжээний дагуу суурьшсан 50 гаруй айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, тэдний ариун цэврийн байгууламжийг нэн даруй чөлөөлөхөд анхаарахгүй бол ундны усны аюулгүй байдалд ноцтой уршиг тарихуйц болоод байна. Мөн цэвэр усны байгууламжуудыг барилга баригдахаас хамгаалах,
  • Чойбалсан хотын цэвэрлэх байгууламж нь ашиглалтанд ороод удаж буй, шинэчлэх, засварлах зайлшгүй шаардлагатай болоод байгааг анхааралдаа авах,
  • Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг бүтээн байгуулалтын ажил, туслан гүйцэтгэх ажиллагаандаа орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг оролцуулдаг байх талаар чиглэл өгөх,
  • Чойбалсан хотын Нийтийн тээврийн үйлчилгээнд анхаарч, парк шинэчлэлт хийх, дунд оврын автобус шугаманд явуулдаг болоход дэмжлэг үзүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэг нийтийн тээврийн маршрутын тоог нэмэгдүүлэх гэх зэрэг саналуудыг хэлж байв.

Аймгийн Засаг даргын зүгээс уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээний талаар мэдээлэл хийж, гарсан санал зөвлөмжүүдийг үйл ажиллагаандаа тусган ажиллах, нэн тэргүүнд тулгамдаж байгаа зарим асуудлуудыг шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллаж байгаагаа дуулгаж, ажлын арвин туршлага дээрээ тулгуурлаж, үнэтэй санал зөвлөмж өгсөнд нь талархал илэрхийлээд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар