Чойбалсан, Дорнод
 
 

СУРГАМЖИТ ИЛ ЗАХИДАЛ-2018 ЦУВРАЛ № 5.Хэрлэн сумын 4-р багийн ахмад настан Ц. Пүрэвсүрэн

2018-10-22 16:43

Сайн байна уу Залуучуудаа
Та нар минь улс эх орноо хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах залгамж халаа шүү. Эх орон газар шороо уул усаа нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж яваарай.
Би Дорнод аймаг Халхгол сум Эрдэм шинжилгээний хүрээлэнд тасралтгүй 30 гаруй жил ажиллаж байгаа гавьяаныхаа амралтад гарсан ахмад настан байна. Тус байгууллагад ажиллаж байх хугацаанд Хөдөө Аж Ахуйн Их Сургууль төгссөн олон сайхан мэргэжилтнүүдтэй ажиллаж бүх төрлийн жимс, жимсгэнэ болон гоёл чимэглэлийн мод бутыг үрээр, мөчрөөр, нахиагаар залгаж ургуулах зэрэг олон зүйлийг сурч мэдсэн туршлагаа эх орон хойч үе залуус та нартаа зөвлөж, өвлөн үлдээх хүсэлтэй тул залуус та нар минь залхуурч болохгүй сайн ажиллаж сурсан мэдсэн зүйлээ бусдад зөвлөж байх хэрэгтэй. Ажил хийвэл ам тостоно гэсэн ардын сайхан үг байдаг шүү. Ахмад хүнээс үг сонсож алдаа оноогоо байнга засаж яваарай. Залуучууд минь ээ өөрийн оршин суугаа аймаг хотынхоо хөгжил цэцэглэлтэд гар биесээрээ оролцож Чойбалсан хотоо яаж хөгжүүлэх вэ. Сайхан амьдрахын төлөө сайн үйлсийг бүтээж нэр төртэй сайхан амьдарцгаая. Залуусаа

Хүндэтгэсэн: Хэрлэн сумын 4-р багийн Ахмадын зөвлөлийн дарга Цэндлхагва овогтой Пүрэвсүрэн



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар