Чойбалсан, Дорнод
 
 

“ОЛОН УЛСЫН ЦАГААН ТАЯГТАН”-НЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2018-10-20 16:04

 

Тус газраас “Олон улсын цагаан таягтан”-ны өдрийг тохиолдуулан аймгийн Эрүүл мэндийн газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран харааны бэрхшээлтэй болон хараагүй 60-аад иргэнд эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүллээ. Үүнд:
Элэгний В,С вирусын илрүүлэлт, витаминжуулалт, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөлд хамрагдсан иргэд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж, урлаг, спортын олон талт арга хэмжээг амжилттай зохион байгуулан, гарын бэлэг өгч, тэдний санал бодлыг сонслоо.
Мөн төрийн бус байгууллагын тэргүүлэгчид болон харааны бэрхшээлтэй иргэдийн оролцоотойгоор 2018 оны 10 дугаар сарын 19-ий өдөр явган хүний замын стандартад хөндлөнгийн хяналт тавьж ажиллахаар боллоо.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар