Чойбалсан, Дорнод
 
 

ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДАД ҮЛДЭЭХ СУРГАМЖ, ДУРДАТГАЛ

2018-10-19 08:36

ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДАД ҮЛДЭЭХ СУРГАМЖ, ДУРДАТГАЛ

Миний бие анагаах ухааны дээд сургуулийг 1962 онд төгсөхөд Анагаах ухааны дээд сургуулийн физилогийн эрхлэгч багш Од, Дэмбэрэл нарын намайг тэнхимд ажиллах санал тавьсан би хүлээж аваагүй зөвхөн аав,ээждээ ойртож аймагтаа ажиллахаа ирсэн минь миний алдаа.Мөн өөрөө алдаад зогсохгүй нөхөр болох найз минь Москвад төгсөөд ирэхэд Хөдөө Аж Ахуйн Эрдэм шинжилгээний хүрээлэнд ирэхэд нь томилогдоод байхад нь наашаа дагуулж ирсэн миний  хоёр дахь алдаа байсан. Хэдэн жил багшилсан багш нар маань алсын хараатай юу хийж чадахыг нь мэддэг зөвлөдөг байсныг би мэдээгүй байсан. Ер нь 10 дугаар анги төгсөхөд багш нарын зөвлөгөөний хурлаас Ленинград хотын барилгын инженерийн сургуульд явах санал зөвлөгөө өгөхөд эмч болно гэж зүтгэсээр Анагаах ухааны сургууль авсан. Олон жил багшилсан багш нарынхаа үг сургаалийг хүлээж авах нь зүйтэй гэдгийг амьдралаас олж авсан.

Гэсэн ч эрхэлсэн ажилдаа эзэн болж олон нийт нийгмийн ажилд идэвхтэй оролцож байвал сайхан зүйл үздэг. Олон найз нөхөдтэй хамт олонтой болдог. 1966 онд Монголын Хүүхэд Залуучуудын эвлэлийн 15-р их хуралд төлөөлөгчөөр оролцож Монголын Хүүхэд Залуучуудын эвлэлийн төвийн хорооны Бүгд хурлын гишүүнээр сонгогдож Монголын Хүүхэд Залуучуудын эвлэлийн төв хорооны 16-р их хуралд урилгаар оролцож байв. Дараа нь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн их эмчээр 17 жил ажиллаж Үйлдвэрчний Эвлэл үүсч хөгжсөний 100 жилийн ойд төлөөлөгчөөр оролцлоо.

Эдгээр нь хамт олны ач гэж боддог. Иймээс залуучууддаа захихад:

1.Эрхэлсэн ажилдаа эзэн болох, ажиллахын зэрэгцээ нийгмийн ажилд идэвхтэй оролцож байх.

2.Ажил олдохгүй байна гээд зүгээр сууж болохгүй хувиараа ажил эрхлэх

3. Ажиллаж сайхан амьдарч байгаа хүмүүсээс зөвлөгөө авах, туршлага судлах.

4.Ном хэвлэлтэй нөхөрлөх, Номын санд сууж амьдрал ахуйдаа хэрэгтэй хэвлэлүүд /өрхийн үйлдвэрлэл, хөдөлмөр сониноос/ ашигтай зөвлөгөөнүүдийг товчилж бичиж авах. Би одоо хүртэл найз нөхдөөсөө хэвлэл авч уншиж, хэрэгтэйг нь хувилж авч хүүхдүүддээ өгдөг.

5.Биеэ дайчилж залхуу хойрго зангаас салах

6.Хүн ажлыг голж болохгүй, үйлчлэг ч гэсэн хүний сайн сайхны төлөө хөдөлмөрөө зарцуулж байгаа сайхан ажил.

7.Хүнтэй эелдэг зөөлөн харилцаж ахмад хүмүүсийг хүндэлж бай.

8.Хүүхдээ бага балчраас нь зөв амьдралд үлгэрлэж сурга.

9. Гар утсаар бүү тоглуул. Гар утсыг биенээсээ 90-100 см газарт тавьж унтаж сургах. Телевизорыг 2.5 м суулгаж үзүүлж хэвшүүлэх.

10. Архи тамхинаас хол бай. Тамхи татаж байгаа хүмүүсийн дэргэд бүү суу дан тамхидалт болно.

11. Өглөө өлөн элгэн дээрээ 200 грамм буцалсан ууж, унтахын өмнө 200 грамм цэвэр ус ууж бай.

12. Цагаан идээ, ааруул, тараг, ээдэм идэж бай.

13. Зун хөдөө явж малчдад туслах

14. Өглөө эрт босч алхаж, гүйж, дасгал хийх

15. Хүүхдээ ба өөрөө их унтаж идэхээс хамгаал

16.  Хүүхдийн унтах цагийг баримтлуулж сур

17. Хүүхдээ багаас нь шатар,даам, хөгжимд сургахыг бод.

18. Хөгжим сонсох нь оюуныг хөгжүүлж,ядаргаанаас сэргийлнэ.

19. Би залуугаасаа ашигтай зөвлөгөө санамжуудыг хайчилбарын цуглуулга хийдэг байсан. Үүнийг та нар ч хийх нь зүйтэй.

Сайнтай нөхөрлөвөл Сарны гэрэл

Муутай нөхөрлөвөл Могойн хорлол гэдэг цэцэн үгийг санаж яв.

Эмчийн зөвшөөрөлгүйгээр үрээ бүү хөндүүл

Насаараа гэмших болно.

Хэрлэн сумын 9-р багийн иргэн Ахмад эмч Ч.Мядагмаа



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар