2018 оны 10 дугаар сарын 01-нээс 07-ны өдрүүдэд ӨМӨЗО давхардсан тоогоор нийт 12 сая гаруй жуулчин хүлээн авсан бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 13.11 хувиар нэмэгдсэн байна. Үндэсний баяраар Өвөр Монголын аялал жуулчлалын салбарын орлого 9.825 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 17.90 хувиар нэмэгдсэн байна.Амралтын хугацаанд Өвөр Монголын цаг агаар тогтуун сайхан байсан бөгөөд хөдөө тосгон, үндэстний соёл иргэншилд холбогдсон аялал жуулчлал нь амралтын хугацааны гол цэг болж, алтан намрын тал нутгийн өнгө олон олон гэрэл зурагчдын анхаарлыг татсан байна.
Алшаа аймгийн Тооройн ойн үзэсгэлэнт бүс, Хишигтний Хонго давааны үзэсгэлэнт бүс, Хянган аймгийн Рашаан үзэсгэлэнт бүс зэрэг нь жуулчдын амран зугаалах тэргүүн сонголт болжээ.