Чойбалсан, Дорнод
 
 

"СУРГАМЖИТ ИЛ ЗАХИДАЛ-2018" ЦУВРАЛ № 3. Т.ДОРЖЖҮГДЭР

2018-10-17 18:38

Нарт хорвоод амьдрах сайхан

Амьдрал үнэхээр баян билээ. Түүн дотор хамгийн сайхан нь эрүүл байхын жаргал. Хүүхэд насандаа сургууль соёлын мөр хөөж, ид дунд насандаа мэргэжил эзэмшин ажил хөдөлмөр эрхэлж, айл болж, үр хүүхдээ өсгөж, гэр бүлээ төвхнүүлэх гэж явсаар нэг л мэдэхэд нас 80 хүрчээ. Таньдаг хүмүүс, үе тэнгийнхэн уулзаад “ Та ануухан байна” гэж урам хайрлахын дээр “Урт наслаж буйн нууц юу вэ?” гэх юм. Надад нууц байхгүй. Аав ээжээс минь заяасан уужуу тайван сэтгэл байна. Залуу наснаас хөнгөн атлетикаар оролдож, гар бөмбөг тоглож, өглөөний дасгал хийж өөртөө тамирчин явлаа. Нас ахисан хойноо өглөө ахиухан, өдөр дунд зэрэг, орой бага хоол идэж хэвшсэн дээ. Санаа сэтгэл тайван, өөдрөг байж, биеийн дасгал хөдөлгөөн байнга хийж, хоол ундаа тохируулан, архи тамхи хэрэглэхгүй байвал эрүүл байж болно гэж хэн бүхэнд зөвлөж явдаг даа. Нарт хорвоод мэндэлсэн хэн бүхэн сайхан амьдрах учиртай. Сайн явах, эрүүл байх, сайхан амьдрах өөрөөс л шалтгаална. Сайхан амьдрахын эх булаг нь ариун цагаан хөдөлмөр юм. Өөрийнхөө мэдлэг чадвар, авъяас сонирхол, хүч чадалд тохируулсан хөдөлмөр эрхэлж, өмнөө зорилго тавин уйгагүй хөдөлмөрлө. Гэхдээ олон талын мэдлэг эзэмших нь чухал. Мал малла, ногоо тарь, барилга барь, мужаан, дархан, оёдол, эсгүүр хий, зураг зур, энэ бүхэн өөрт чинь эрдэм болно. Цагийг үр бүтээлтэй ашиглаж, эрхэлсэн ажллынхаа үр дүнг үзвэл, та түүнээсээ сэтгэлийн таашаал авч хөдөлмөрийн амт шимтийг мэдэрч амьдрал ахуй чинь өөдлөн сайхан амьдрах болно. Бид бол байгалийн нэгэн  төрөл амьтан билээ. Бусдаас оюун ухаан, хэл яриагаараа онцлог давуу талтай. Хүнд байгалиа хайрлан хамгаалж, нөхөн сэргээж, өгөөж баялгийг нь зүй зохистой хүртдэг сайн чанар бий ч ой мод, өвс ургамлыг устган сүйтгэдэг муу зуршил ч бас бий. Энэ хорвоод монгол хүн болж төрснөөрөө бахархаж, онгон байгалиа унаган төрхөөр нь байлгахын төлөө байгаль сүйтгэсэн зүй бус үйлдэл бүхэнтэй хамтран тэмцэж, уугуул суугуул нутагтаа эрүүл энх, санаа сэтгэл тайван инээд хөөрөөр бялхаж  сайхан амьдарцгаая.

Хэрлэн сум 1-р баг Т.Доржжүгдэр Утас:98669309, 99619309

 



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар