Чойбалсан, Дорнод
 
 

"СУРГАМЖИТ ИЛ ЗАХИДАЛ-2018" ЦУВРАЛ № 2. Ч.Соль

2018-10-17 17:55

ИЛГЭЭХ ЗАХИДАЛ

Захидлын уншигч таны амрыг эрж, аливаа сайн сайхны учрал  биелэхийн ерөөл талбия. Захидал бичигч миний бие жарныг элээж, зуун дамнан амьдарч яваа ч өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж энэ ертөнцөд үгүй болохоор, мөн залуу хойч үе минь илүү сайн сайхан байгаасай хэмжээн хүсэмжлэхийн учир үүнийг бичнэм. Уншигч та авах гээхийн ухаанаар хандан, атгаар бичиг ч чимхээр тусгах болов уу?... Ямар ч хүн ялгуун төгөлдөр байх нь ховор болохоор өөр өөрийн бичиг ч оюун авьяас чадварын хэрээр амьдрах нь зүйн хэрэг. Гэвч гарт баригдахуйц, нүдэнд үзэгдэж, чихэнд сонсогдох сайн сайхныг  бишрэхгүй хэн байх билээ. Сайн сайхны тухай ойлголт хичнээн өргөн ухагдахуун боловч хүн бүрт өөр өөрийнхөө л ойлгоход болох сэтгэл ханамж билээ.   Хамгийн гол нь сайхан гэдэг бол өндөр үнэтэй аливаа нэг брэнд биш гэдгийг л ойлгох нь чухал. Энгийн сайхан амьдрал гэдэг нь эргэн тойрон орчин доо элгэн садан хэн нэгний эрхийг зөрчихгүй, тэдэнд дарамт учруулахгүй бусад тээр төвөггүй амьдрах л чухал юм шүү дээ. Ингэхийн тулд аливаа хүн маш хөдөлмөрч, ажилсаг залхуугүй байх явдал юм.

Өндөр боловсрол, мэргэжилгүй ч байж болно.  Хүмүүний төрлийг олсондоо баясан ямар нэг чадвараа ашиглан ажиллах л чухал. Жишээ нь: Ногоо тарих, аргал түүх, юм оёх гэх мэт. Амьдрал баян болохоор ажил төрөл бас баян. Ажилгүй хүн уйддаг, уйдсан хүн гуньдаг, гутардаг, гутарлаа буруу тайлдаг, цааш ойлгомжтой. Завгүй байх нь жаргалтай байхын эх үндэс гэж боддог. Хэн ч байсан ямар ч ажлыг голдоггүй байх хэрэгтэй. Эцэг эх, ахмад хүн энгийн андын үг сургамж зөвлөгөөг тэвчээртэй сонсч тунгаадаг хүн, ухаалаг амьдрахын эх үндэс болно. Цаг үе орчинтойгоо зөв нийцэж амьдрах бас нэг чухал зүйл санагддаг.

Хувирч өөрчлөгдөж байвч

Хуучин хэвийн дүр төрх

Хуньж дарж байвч

Хугараагүй ноён нуруу...

Загнуулж зэмлүүлж байвч

Зангараг алдаагүй ажил хэрэгч

Занаж зүхэж байвч

Замаа алдахгүй шударга зан... чухлаас чухал

Бичсэн Ч.Соль.                 2018 он



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

zz (202.55.180.182)2018-10-18 17:25
Uha****ag. uran tsetsen ugtei saihan bagsh mini shude.tanidaa eruul enhiig husey!

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар