Чойбалсан, Дорнод
 
 

"СУРГАМЖИТ ИЛ ЗАХИДАЛ-2018" ЦУВРАЛ № 1. Овоо овогт Ядамсүрэнгийн Халтархүү

2018-10-17 17:45

Монголын хөгжил цэцэглэлт болсон өсвөр үе, хүүхэд залуучууддаа "Сургамжит ил захидал"-аа илгээж байна.                                                                               

   Ургах нартай анхлан золгодог Уудам тал нутгаас Мандах нартай золгодог Матадын тал нутгаас та бүхнийг мэндчилж байна.  

  Би шүлэг, найраг тэрлэдэг найрагч биш ч гэлээ өөрийн туулж өнгөрүүлсэн ажил, амьдралын арвин туршлага, хэлж зөвлөх үгээ залуу хойч үедээ энэхүү ил захидлаар уламжлан хүргэе! Монгол улсынхаа хөгжлийн үе шат бүхэнд хүүхэд, залуучуудын ирээдүйн сайн сайхны төлөө уйгагүй хөдөлмөрлөж, тэдэндээ сургаал зөвлөгөөг хайрлаж, амьдрах ухаанд сургаж, зааж амьдралын их замд хөтлөн эрдэм, боловсрол, авьяасыг нь хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тэд өнөөдөр улс, аймаг, сумандаа төрийн захиргаа, боловсрол, соёлын салбарт түүчээ болж, үе залгамжлан ажиллаж байгаад талархаж байна.  Матад сумын Засаг даргын Тамгын газарт Хүн ам , хүүхэд залуучууд, хөдөлмөр, халамжийн мэргэжилтнээр ажиллах хугацаандаа хүүхэд, залуучуудыг аймаг, улсын чанартай уралдаан, тэмцээн болон бүсийн чуулга уулзалтад удаа дараа амжилттай оролцуулж ирсэн. Түүнчлэн сумын Ядуурлыг бууруулах нарийн бичгийн дарга, “Нийгмийн Цогц Суурь Үйлчилгээ” төслийн ажилтнаар ажиллах хүгацаанд 0-18 насны хүүхдийг хөтөлбөр, төсөлд хамруулан, НҮБ-ын “Хүүхдийг ивээх сан”-гийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн орчинг боловсронгуй болгож. малчдын хүүхэд бүрэн хамрагдах боломж, нөхцлөөр хангахын тулд “Гэр цэцэрлэг” төслийг хэрэгжүүлэн “Фургон”  автомашин, иж бүрэн гэр, хүүхдийн тоглоомын хамт олгосон ба одоог хүртэл амжилттай хэрэгжиж байна. 2010 онд тэтгэвэртээ гараад ахмад настны нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд зөвлөгөө өгөх, хөдөлмөр эрхлэхэд дэмжих, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран дэмжлэг, туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулж  байна. Нийгмийн бүхий л салбарт ажиллаж, төрийн бодлогыг хэрэгжүүлж байгаа нийт ажилтнууддаа хандаж хэлэхэд: Хүн ам зүйн талаар баримталж буй бодлого дээр анхаарлаа төвлөрүүлж, хүн амын бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьдрах ухааны сургалтад хамруулах, мэргэшүүлэх, ажлын байраар хангахад зуучлах, орлогын эх үүсвэртэй болгоход анхаарлаа хандуулах нь зүйтэй болов уу.                                                              

 "Миний хэлэх үг" •Төлөвлөгөө тооцоон дээр үндэслээд хийх ажлынхаа зорилгыг сайн тодорхойлсон байх •Тухайн ажлын зорилтоо дэвшүүл •Саад бэрхшээлийг даван туулах гарцыг толорхойлсон байх •Хүрэх үр дүнгээ тооцоолж дүгнэлтээ гарга. Бие даах чадварыг хөгжүүлснээр эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж амжилтанд хүрэх том алхам болно.                                                                               

  Нийгмийн салбарт 30 гаруй жил ажиллах хугацаандаа төрийн хуулийг чандлан сахиж, хүн амын сайн сайхны төлөө тэдгээрийн ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө олон төсөл, хөтөлбөрт хамруулан, тэднийг орлогын эх үүсвэртэй болгож ажлын байраар хангаж ажиллажээ. .Тэд нар маань одоо ч тэр хэвээрээ л ажиллаж байна. Тэр үeд надтай хамт миний ажлыг дэмжиж ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хамт олон та нартаа энэхүү ил захидлаар дамжуулан баярлалаа гэж хэлье.

Хойч үе, залуучууд та бүхэндээ төр түмнээ хүндэтгэж, гүүр нь болж яваарай гэж ерөөе.    

         Хүндэтгэсэн: Матад сумын ахмадын хорооны дарга.Овоо овогт Ядамсүрэнгийн Халтархүү

 

 



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар