Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

2017 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар албаа хаасан эрс халагдаж ирлээ

2018-10-16 09:17

Дорнод аймгаас 2017 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар албаа хаасан эрс халагдаж ирлээ. Тэднийг Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн ЗДТГ–ын цэргийн штабын, Орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер хошууч Ц.Энхбилэг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын, хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Мягмарсүрэн албаны төлөөлөл, эцэг эх, найз нөхөд нь алд цэнхэр хадаг, цагаан сүүгээр тосон угтав.


Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын  дугаар ангид эх орныхоо дархан хилийг амжилттай хамгаалаад нутагтаа ирсэн  эдгээр цэрэг шиг он оны халагдсан цэргүүдээ цаашид ажилтай, орлоготой, мэргэжил эзэмшүүлэх чиглэлд Дорнод аймаг 2016 оноос эхлэн онцгой анхаарах болсон юм. Тухайлбал халагдан ирж буй цэргүүдэд аймгийн ХХҮГ-т ирсэн ажлын байрны захиалгын дагуу ажилд орох боломжууд нээлттэй, зарлагдсан ажлын байрны талаар мэдээллийг өгч байлаа.
Энэ үеэр албаа амжилттай хаагаад халагдаж ирсэн зарим цэргүүдийг аймгийн Засаг даргын Хүндэт жуух бичгээр шагнасныг аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат  гардууллаа.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар