Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

Халхгол сум"Бахархалын талбай-Хөдөлмөрийн баатруудын хөшөө"-тэй боллоо

2018-10-12 19:37

Цэргийн гавъяаны улаан тугийн одонт Халхгол сумын бахархалын талбай, хөдөлмөрийн баатруудын хөшөөний нээлтийн үйл ажиллагаа боллоо. Домог түүхийн өлгий, өгөөмөр баян Халхгол нутагт ажил үйлсээрээ алдар нэрээ овоглож БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн адуучин баатар Ойдовын Цэвэлдорж, үхэрчин баатар Лутмөнхийн Алтангэрэл, хоньчин баатар Төгсийн Лувсанбалдан, тариаланч Рагчаагийн Пүрвээ нарын хөшөөний нээлт, Бахархалын талбайн нээлтэнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, сумын ИТХ-ын дарга Ц.Насанхүү, Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ, Халхын голын дээрх дөрвөн баатрын гэр бүл, үр хүүхдүүд, ач зээ нар нь болон сумын ЕБСургуулийн сурагчид, төрийн албан хаагчид, сумын ард иргэд оролцож хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Наран мандах зүүн хязгаар нутгийн хөгжил, цэцэглэлтийн төлөө залуу нас, бие сэтгэлээ зориулан хөдөлмөрлөж, ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлан, Монгол улсын хөдөлмөрийн баатруудаас анхдагч нь болсон гавъяатай баатруудаа алдаршуулах, хойч үеийнхэнд хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгуулж, бахархуулах, хөдөлмөр, алдрыг нь мөнхжүүлэх зорилгоор энэхүү бахархалын талбай, хөдөлмөрийн баатруудын хөшөөг байгуулаад байна. ХАЛХГОЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар