Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

Сум дундын төв буюу Шинэ сум төсөл Халхгол суманд хэрэгжинэ

2018-10-12 19:26

Аргын тоололын 2018 оны 10 дугаар сарын 12, Билгийн тоололын 3-ны, Балжинням, Дашням давхцсан энэхүү билэгт сайн өдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар, ОХУ, Монгол улсын засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Халхголын дайны ялалтын 80 жилийн ойг угтан “Шинэ сум” төслийн шав тавих ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа. Шав тавих ёслолын ажиллагаанд МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Д.Саруул, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халхгол сумын ИТХ-ын дарга Ц.Насанхүү, Халхгол сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ, Шинэ сум төслийн гүйцэтгэгч Их Модун ХХК, бүтээн байгуулалтад гар бие оролцох Дорнод МСҮТ-ийн багш, оюутнууд, Данриг данжаалан хийдийн лав хуврагууд, Халхгол сумын иргэд оролцлоо. Дээрх "Сум дундын төв" буюу "Шинэ сум төслийн хүрээнд Халхгол сумын нийгмийн салбарын байгууллагууд төвлөрсөн цогц байдлаар шинээр байгуулагдахаас гадна одоогийн иргэдийн амьдарч байгаа нийтийн орон сууцны байшин, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын барилга байгууламжуудыг дулаан шугамд сүлжээнд холбох хүчин чадалтай станц байгуулагдахаар тусгагдсаныг нээлтийн арга хэмжээнд оролцсон албаны хүмүүс мэдэгдсэн юм. ХАЛХГОЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар