Чойбалсан, Дорнод
 
 

“АЖИЛ ОЛГОГЧ-2018” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-10-12 11:04

Орон нутгийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих зорилтот жилийн хүрээнд “Ажил олгогч-2018”-ийн зөвлөгөөн, хөдөлмөрийн яармаг 2018 оны 10-р сарын 09-ны өдөр зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд аймгийн удирдлагууд болон холбогдох төрийн байгууллага, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 104 ажил олгогч байгууллага оролцож ажилтны ур чадвар, ажлын байрны тогтвортой байдал-хөдөлмөрийн хүмүүжил, хөдөлмөрийн харилцаа хөдөлмөрлөх орчин, нөхцөл, ажлын байрны үнэлэмжийн талаар тулгамдаж буй асуудлаар хэлэлцлээ. Зөвлөгөөнөөс гарсан дээрх асуудлын талаар зөвлөмжийг боловсруулж хөдөлмөр эрхлэлтийн аймгийн салбар зөвлөлд хүргүүлэхээр боллоо.
"Ажил олгогч-2018" зөвлөгөөн, хөдөлмөрийн яармагт оролцогч ажил олгогчдод аймгийн Засаг дарга бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн дарга М.Бадамсүрэн хөдөлмөрийн харилцааны талаар орон нутгийн бодлогын талаар мэдээлэл өгсөн бол аймгийн ЗДТГ-н ХОХБТХ-н дарга Б.Энх-Отгон, ХХҮГ-н дарга Н.Мөнхгэрэл, Стандарчлал хэмжил зүйн хэлтсийн дарга Н.Энхболд, МХГ-н дарга Д.Мөнхтуяа, НДХ-н дарга Ө.Амарсайхан, Татварын хэлтсийн дарга С.Бямбарагчаа, аймгийн ИТХ-н Эдийн засгийн бодлогын хорооны дарга Б.Гэрэлт-Од, Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Л. Цагаан нар өөрсдийн байгууллагын чиг үүргийн талаар мэдээлэл өглөө.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар