Аймгийн Засаг даргын санаачилгаар өвөлжилтийн бэлэн байдлыг сайжруулах, алслагдсан хөдөө орон нутгийн иргэдэд төрөлжсөн мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээг үзүүлэх, эрүүл мэнд, нийгмийн даатгал, хөдөлмөр, халамжийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилготой “Явуулын баг”-ийн II дугаар ээлж Цагаан-Овоо, Баян-Уул сумдад 10-р сарын 10-13 хооронд ажиллана.
Тус ажлын хүрээнд алслагдсан хөдөө, орон нутгийн иргэдэд үзлэг оношлогоо хийх, нөхөн үржихүйн эрүүл мэнд, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж, Нийгмийн даатгал, Хөдөлмөр эрхлэлт, Нийгмийн халамжийн хууль тогтоомж, нэмэлт өөрчлөлтүүдийн тухай сургалт, сурталчилгааг хийж ажиллаж байна.