Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

ОРОН НУТГИЙН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДАА ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА

2018-10-10 08:45

Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газраас худалдан авах ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
Аймгийн Засаг даргын 01 дүгээр албан даалгавар “Орон нутгийн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээг дэмжих жил”-ийн хүрээнд тус газар нь зохион байгуулах тендер шалгаруулалтадаа төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу орон нутгийн давуу эрх тооцох шалгуур үзүүлэлтийг тусгасан.
Зарласан нийт тендер шалгаруулалтад давхардсан тоогоор 121 аж ахуйн нэгж байгууллага оролцсон бөгөөд. Тендерт шалгарсан 88 оролцогчийн 64 нь буюу 72 хувь манай орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллага байна.
Ялангуяа томоохон хөрөнгө оруулалтын ажил болох барилга угсарлт, зам, цахилгааны ажлын гүйцэтгэгчээр 100 хувь орон нутгийн гүйцэтгэгчид шалгарчээ.
Харин зарим төрлийн зураг төсөв боловсруулах, эм эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэх мэт онцлог ажил, үйлчилгээг гүйцэтгэх орон нутгийн аж ахуйн нэгж байхгүй тул бусад газраас оролцсон аж ахуйн нэгж байгууллагууд шалгарсан байна.
Тайлант хугацаанд төлөвлсөн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэхээр нийт 94 гэрээ байгуулсны давхардсан тоогоор 81 хувийг орон нутгийн аж ахуйн нэгж байгууллагатай хийсэн байна. Үүнийг үнийн дүнгээр авч үзвэл гэрээний нийт дүнгийн 85 хувь буюу 3,5 тэрбум төгрөгийн ажлыг орон нутгийн аж ахуйн нэгж байгууллага гүйцэтгэж байна.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар