Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

“Дэгү” их сургууль салбараа нээлээ

2018-10-08 13:38

манай аймагт БНСУ-ын хэм­жээнд нийгмийн ха­ламж болон тусгай боловс­рол, оюутны дизайнаараа хамгийн том сургууль болох “Дэгү” их сургуулийн төлөөлөгчийн газрын салбар шинээр нээгдлээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Бадамсүрэн, “Дэгү” их сургуулийн Ерөнхий захирал Ким Сан Ку нар оролцлоо. Тус салбар байгуулагдсанаар манай залуу хойч үе, хүүхдүүд аймгаасаа шууд БНСУ-ыг зорин суралцах боломж бүрэн нээгдэж байна гэсэн үг.

“Дэгү” их сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг суралцах хүслийг илүү дэмжиж ажилладаг бөгөөд монгол улсаас ч хөгжлийн бэрхшээлтэй залуус сурч эхэлжээ.

Дорнод аймгийн боловсролын салбарт жил бүр АНУ-ын Энхтайвны корпус, БНСУ-ын Койка байгууллага, Японы Жайка байгууллага, БНХАУ-ын Күнзийн институт гээд гадаадаас сайн дурын ажилтнууд, багш нар олноор ажиллаж, цэцэрлэг, сургуулийн хүний нөөцийн чадавхийг дээшлүүлж, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж байдаг. Үүний зэрэгцээ “Дэгү” их сургууль мөн салбараа нээж байгаад аймгийн Засаг дарга талархалаа илэрхийллээ.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар