Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

Аймгийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, ирэх оны төслийг ИТХ-д өргөн барив

2018-10-05 08:18

Өнөөдөр 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу 2017 оны аймгийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны аймгийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн явц, аймгийн Эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтоход албан ёсоор гардуулан өглөө.

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 Нутгийн захиргааны байгууллага эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, 10 дугаар сарын 05-ны дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

16.3. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн батлахдаа өмнөх жилийн биелэлт, тухайн жилийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэж дүгнэнэ гэж заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлэн батлах юм.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар