Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

“Роснефть” компани Халх гол сумын төвийн шинэчлэлд 8 сая евро хандивлав

2018-10-03 10:10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Фёдоров П.С, болон тус компанийн дэд ерөнхийлөгч Каримов О.К, Хүний нөөц, нийгмийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Калинин Ю.И, Ерөнхий геологич Лазеев А.Н нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн удирдлагууд Монгол Улсад хийж буй айлчлалынхаа талаар З.Энхболд даргад танилцуулсан бөгөөд биечлэн уулзаж, нефть хангамжийн асуудлаар санал солилцох боломж олдсонд талархлаа илэрхийлсэн байна.

Мөн “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн удирдлагууд Монгол Улсын нефтийн хэрэглээ жил бүр нэмэгдэж байгаа талаар дурдаж, энэхүү хэрэгцээг хэрхэн хангах болоод Монгол Улсад нефть олборлох, боловсруулах, экспортлох асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой дэлгэрэнгүй санал солилцож, ярилцсан байна.

Уулзалтын төгсгөлд ирэх жил Халх голын ялалтын 80 жилийн ойг ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд “Роснефть” компани нь Халх гол сумын төвийг шинэчлэхэд зориулж 8 сая евро хандивлахаар болсноо мэдэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэхүү хандивт талархаж буйгаа илэрхийлээд “Роснефть” компанийн цаашдын ажиллагаанд амжилт хүсэв. 

М.Бүүвэй

www.zindaa.mn



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар