Чойбалсан, Дорнод
Шинэ барга баруун хошуу Алтан-Эмээлийн мэдээ Фото мэдээ Соёл урлаг
 
 

Монгол Улс-ОХУ-ын нэрт зураачдын бүтээл Хөх хотод дэлгэгдлээ

2018-10-03 09:55

  “Нэг бүс-Нэг зам" санаачилгын хүрээнд зохион байгуулж буй Монгол Улс, ОХУ-ын нэрт зураачдын бүтээлийн 2 дахь удаагийн үзэсгэлэн өнөөдөр Өвөр монголын Уран зургийн ордонд нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнг Өвөр монголын урлагийн солилцооны нийгэмлэг, Монгол Улсын уран зураачдын нийгэмлэгийн нөхөрсөг санаачилгын дор Хятад, Монгол, ОХУ-ын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уран бүтээлчдийн бүтээлийг гурван орны иргэдэд таниулах, зураачдын урам зоригийг нэмэгдүүлэх, үзэгч түмний урлагийн бүтээл сонирхох сонирхлыг дээшлүүлэх үүднээс Монгол Улс, ОХУ-ын зураачдыг урин авчирч Хөх хотноо бүтээлийг нь дэлгэн үзүүлж байгаа нь энэ юм.
Өвөр монголын урлагийн солилцооны нийгэмлэгийн орлогч захирал Шүрэнхуар уг арга хэмжээг нээж хэлэхдээ, “Уг үзэсгэлэнд Монгол Улсын болон ОХУ-ын 50 гаруй уран бүтээлч бидний урилгаар Хөх хотод уран бүтээлтэйгээ хүрэлцэн ирж үзэсгэлэнд оролцож байна. Миний бие нйигэмлэгийн дарга Тэгш, Алим ба нийгэмлэгийн гишүүдийн нэрийн өмнөөс үзэсгэлэнд оролцож байгаа бүх хүмүүст чин сэтгэлийн баяр талархалаа илэрхийлж байна. Энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улс болон ОХУ-ын төрийн шагналт 9 уран бүтээлчийн бүтээлийг голлон үзүүлэх ба Монгол Улсын 16 нэрт зураач уран бүтээлээ дэлгэн харуулах болно. Үүнээс гадна Монгол Улсаас ирсэн 18 уран бүтээлч бүтээлээ үзүүлэх юм” гэв.Монгол Улсын Зураачдын эвлэлийн гишүүн, Урчуудын эвлэлийн шагналт, ахмад зураач Н.Орсоогоос сэтгэгдлийг нь сонсоход, “Энэхүү үзэсгэлэн хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Миний бие тус үзэсгэлэнд анх удаагаа оролцож байна. Мөн 10 гаруй бүтээлтэй ирсэн. Монгол, ОХУ-ын зураачдын уран бүтээлийн үзэсгэлэнд оролцож байгаадаа тун баяртай байна. Хөх хотод ч бас анх удаа ирж байна, сайхан хот байна. Үзэсгэлэнгийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Үзэсгэлэн ирэх сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.Эх сурвалж: Синьхуа кирилл нет, Баярт,Цэнгэл, Саруул, Хэрлэн



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар