Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

Халхгол суман дахь “Гал түймэр унтраах, аврах IҮ зэрэглэлийн 62 дугаар ангийн нээлт боллоо

2018-10-03 09:48

Өнөөдөр 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суман дахь Бүсийн төв Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах  IҮ зэрэглэлийн 62 дугаар ангийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал, Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга Н.Гантөмөр, сумын удирдлагууд, иргэд нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Монгол улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ны 183 дугаар тогтоолоор байгуулагдсан, тус ангийн захирагчаар ахмад М.Сүхсайхан томилогдон ажиллаж байна. 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан тус анги Халхгол, Матад сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд гал түймэр унтраах, эрэн хайх, аврах бүлгийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллах юм. Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ, хүчит бөхийн барилдаан, урлагийн тоглолтууд зохион байгуулагджээ.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар