Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

Сумдад Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулагдаж байна

2018-10-03 09:47

Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд аймгийн гамшгаас хамгаалах хүн, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийн бэлтгэлийг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг богино хугацаанд арилгуулахад чиглэгдэж буй “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг” аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг Булган, Хөлөнбуйр сумдад ажиллаж байна.

Тус үзлэгт аймгийн Онцгой комисс, 14 сум, түүний нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллага, Гамшгаас хамгаалах орон нутгийн 13 алба, тусгай зориулалтын 21 мэргэжлийн анги, байгууллага, аж ахуй нэгж хамрагдаж байгаа юм.

Бэлэн байдлын үзлэгийн үеэр

  1. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийсэн байдал
  2. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны төлөвлөлт, түүний хэрэгжилт
  3. Гамшгаас хамгаалах ангиллын сургалт зохион байгуулсан байдал, түүний үр дүн
  4. Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн гамшгийн үед үүрэг гүйцэтгэх дадлага, мэдлэг чадвар, бэлэн байдлын түвшин
  5. Тухайн шатны Засаг даргын үйл ажиллагаанд гамшгаас хамгаалах чиглэлээр тусгагдсан арга хэмжээ, хэрэгжилт
  6. Харилцаа холбоо, зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, тогтоосон дохиогоор ажиллах арга, ажиллагаанд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүн амыг сургаж дадлагажуулсан байдал
  7. Гамшгаас хамгаалах дайчилгаа, нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлт, зохион байгуулалт, хүч хэрэгслийн бүртгэл, тооцоо зэрэг чиглэлээр шалгалт, үзлэгийн ажил хийгдэж байгаа юм



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар