Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

Ургац хураалт 36,6 хувьтай явагдаж байна

2018-09-28 19:44

Ургац хураалтад 7 сумын нутагт үр тарианы 18 аж ахуй нэгжүүдэд үндсэн 251 ажилтан, 202 гэрээт болон хугацаат цэргийн албан хаагч, оюутан, төмс хүнсний ногооны ургац хураалтанд 34 аж ахуй нэгж байгууллага, 12 хоршоо бүлэг нөхөрлөл, 11 агро парк, 932 өрхийн тариаланч нийт 1450 гаруй хүн ажиллаж байна. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар үр тарианы болц алаг, цоог тариалангийн гол бүс нутагуудаар усархаг бороо их хэмжээгээр орж, ургац хураалт үр тариа 6758 га-аас 7423 тн ургац буюу 12,0 цн, үүнээс улаан буудай 6108 га-аас 7009 тн, малын тэжээл 1400 га-аас 2250 тн ургац хураан аваад байна. Тосны ургамлын хураалт эхлээгүй байна. Төмс 107,7 га-аас 1423,8 тн (61,0%), хүнсний ногоо 103,5 га-аас 924,9 тн (64,2%)- ургац хураан авч аймгийн дүнгээр нийт ургац хураалт 36,6% тай явагдаж байна. Улсын хэмжээнд ургац хураалт 22,0 хувьтай явагдаж байна.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар