Чойбалсан, Дорнод
Шинэ барга баруун хошуу Алтан-Эмээлийн мэдээ Фото мэдээ Соёл урлаг
 
 

Заланайл нь ӨМӨЗО-ны зэрэглэлийн хоёр аялал жуулчлалын баазтай

2018-09-25 18:28

Заланайл хот нь ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын өмнө хэсэгт байрлаж, Их хянган давааны зүүн хэсэгт байрлаж, зүүн талаараа Ариун хошуу болон Хармөрөн мужийн Чичихар хоттой хөршилж, урдуураа Хянган аймгийн Залайт хошуутай залгалдан,баруун талаараа Рашаан хот, Эвэнки үндэстний өөртөө засах хошуутай залгалдаж, хойгуураа Ягши хоттой зах нийлдэг. Хөлөнбуйрын өмнө их үүд болох мөртлөө ӨМ-ын 50 голдлоготой хошуу шиань хотын нэг болно. Бүх хотын нутаг дэвсгэрийн талбайн 1.690000 км. Кв. Бүх хотын хүн ам 44.100000 гаруй. Хотын харъяанд 6 балгас, 3 үндэстний шиан, 7 зээлийн хэрэг эрхлэх газар, нэг орны зэрэглэлийн аж үйлдвэрийн тусгай орон байдаг.
Заланайл бол улсын зэрэглэлийн алдарт үзэмжийн орон болох бөгөөд ӨЗО-ны гол болох аялал жуулчлалын орон болно. Үүнд Дүүжин гүүр, цэцэрлэг, Шиүшүи зуслан, Чингисийн сүм.......зэрэг Умрад орны Жианнаа газар, Боомтын гаднахи Сүжиү Ханьжү гэх сайхан цолтой. Заланайл хот нь Их хянган давааны зүүн хэсэгт байрлаж байдаг болхоор бүх хот дөрвөн талаараа битүү ой шугуйгаар бүрхэгдэж, ой шугуйн төрөл, хээрийн ан амьтан элбэг байдаг. Хээрийн амьтанд хээрийн гахай, буга сүрэглэн амьдардаг. Тэнд шимлэг хүрэн хөрстэй, цэвэр тунгалаг уур амьсгалтай, хур тунадас тэгш байдгаараа тариалах гол орон юм. Тариаландаа эрдэнэ шиш, буудай, шар борцог, чихэрлэг төмс, усан дутарага тарьдаг.
Ойрын жилд Заланайл хот хөгжилтийн энергийн дэс, үйлдэхүүний хангалт, үйлчилгээний чанар, бренд дэлгэрүүлэх зэрэгт хүчээн чангатгаж, аялал жуулчлал-соёл-амь ахуйн бодлогыг хэрэгжүүлж, тасралтгүй онцлогоо бататган бүх талаар аялал жуулчлалыг хөгжүүлж байна.
2018 онд Заланайл хот эхний хагас жилд 166.40000 жуулчдыг хүлээн авч, таван жил дараалан хурдачаа баталж яваа билээ. Баярт, Цэнгэл, Саруул, Хэрлэн



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар