Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

Газрын тосны тээвэрлэлийг зогсоолоо

2018-09-20 20:39

Өнөөдөр Дорнод аймгийн Засаг дарга Газрын тосны 21 дүгээр талбайн ус ашиглалт, тус талбайгаас Баянхошуу боомт хүртэлх тээвэрлэлт, 19 дүгээр талбайгаас Бичигт боомтруу Дорнод аймгийн нутгаар тээвэрлэлт хийх үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа. Учир нь одоогоос яг жилийн өмнө "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн Газрын тосны 21 дүгээр талбайд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн аймгийн Засаг даргын захирамжаар тус талбайгаас Баянхошуу боомт хүртэлх тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоож, улмаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт Малтмал, Газрын Тосны Газар, Дорнод аймаг, "Петрочайна Дачин Тамсаг" ХХК хооронд гурван талт санамж бичиг байгуулж байсан билээ. Гэвч тус компани санамж бичигт тусгасан ажлуудыг хийлгүй өнөөдрийг хүрсэн. Мөн гүний усны ашиглалтыг хэтрүүлэн хэрэглэсэн, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүйн улмаас хор хохирол учирсан зэргийг үндэслэжээ.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар