Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

Ханиад, томууны сайн дурын вакцинжуулалт эхэллээ

2018-09-18 11:12

Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жил эхэлж,  хүүхдүүдийн хэт бөөгнөрөл үүсч, амьсгалын замаар халдах өвчний тархалт нэмэгддэг. Иймд  аймгийн Эрүүл мэндийн газраас ханиад, томуугийн улирал эхэлсэнтэй холбогдуулан  томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дурын дархлаажуулалтад хамруулах ажлыг аймгийн хэмжээнд  зохион байгуулж байна.

Дэлхийн ЭМБ-ын зөвлөмжийн дагуу үйлдвэрлэдэг, Азийн орнуудад вакцины үйлдвэрлэлээр тэргүүлэгч Солонгос улсын  GREEN CROSS компанийн GC FLU томуугийн вакцинаар сайн дурын дархлаажуулалт хийгдэх бөгөөд одоогийн байдлаар 100 тун буюу 100 хүнд хийх хэмжээний вакцин байна.

Уг вакцинийг 6 сараас дээш насны бүх хүмүүст  ижил хэмжээгээр 27.500 төгрөгөөр хийх ба аж ахуй нэгж, албан байгууллага хамт олноороо хамрагдвал тухайн байгууллага дээр очиж вакцин хийх боломжтой юм.

Вакцинтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн газрын 70583786, 99589095 дугаарын утсаар холбогдож лавлана уу.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар