Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

Нийгмийн цогц үйлчилгээний баг сумдад ажиллахаар Халхгол сумруу хөдөллөө

2018-09-18 11:11

Хөдөөгийн хүн ам, алслагдсан нутагт амьдарч буй малчид, тариаланчид, бичил уурхай эрхлэгчдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрөлжсөн мэргэжлийн эмч нарын тусламж, үйлчилгээг үзүүлэх, эрүүл мэнд, нигмийн даатгал, хөдөлмөр, халамжийн чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, шийдвэрийг хүргэх зорилго бүхий “Нийгмийн цогц үйлчилгээний баг”-ийн 2 дугаар ээлж 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд сумдад хуваарийн дагуу ажиллахаар өнөөдөр Халх гол сумруу хөдөллөө.

Нийгмийн цогц үйлчилгээг Аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв хамтран зохион байгуулж,  аймгийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу энэ жилээс Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нийгмийн цогц үйлчилгээний багт нэмэгдэж байна.

Энэхүү цогц үйлчилгээний хүрээнд Бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс /дотор, хүүхэд, нүд, шүд, дүрс оношлогоо/ болон цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд амны хөндийн үзлэг, эмчилгээ хийж, малчны хотонд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх ба  Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс малчин-даатгуулагчийн өндөр настны тэтгэвэр болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тогтоох бөгөөд эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэр олгох ажлыг зохион байгуулна.

Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас аймгийн хэмжээнд хэрэгжиж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийг танилцуулан, өрхийн нэгдсэн мэдээллийн сангийн дахин үнэлгээний өргөдөлийг хүлээн авч, нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийг сунгаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэмлэхийг газар дээр нь олгох юм.

“Нийгмийн цогц үйлчилгээний баг” нь хөдөөгийн хүн ам, алслагдсан нутагт амьдарч буй малчид, тариаланчдад төрөөс эрүүл мэнд,  нийгмийн даатгал, газрын харилцаа, хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээг нэг цэгээс хүргэж, зорилтот бүлгийн иргэдийн асуудлыг газар дээр нь шийдвэрлэж,  жилээс жилд хамрах хүрээгээ нэмэгдүүлэн ажиллаж байна.

СУМДАД АЖИЛЛАХ ХУВААРЬ

Халхгол сум /Ялалт баг/ – 9 сарын 14-22-ны өдрүүдэд

Чойбалсан сум – 9 сарын 24-25-ны өдрүүдэд

Чулуунхороот сум –  9 сарын 26-28-ны өдрүүдэд

Гурванзагал сум – 10 сарын 1-2-ны өдрүүдэд

Дашбалбар сум – 10 сарын 3-6-ны өдрүүдэд

Цагаан-Овоо сум – 10 сарын 8-9-ны өдрүүдэд

Баян-уул сум /Эрээн баг/ 10 сарын 10-13-ны өдрүүдэд

Сэргэлэн сум – 10 сарын 15-16-ны өдрүүдэд

Баяндун сум – 10 сарын 17-19-ний өдрүүдэд

Матад сум – 10 сарын 22-23-ны өдрүүдэд

Баянтүмэн сум – 10 сарын 24-25-ны өдрүүдэд

Булган сум – 10 сарын 29-30-ны өдрүүдэд

Хөлөнбуйр сум – 10 сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус ажиллана.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар