Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

Дорнод аймгийн Баян-Уул сумын Алтан гадас одонт Ерөнхий боловсролын сургууль шинэхэн эрдмийн өргөөгөө нээлээ

2018-09-03 20:25

Энэ хичээлийн жилд будаг нь ханхалсан шинэхэн эрдмийн өргөө үүдээ нээж буй нь Дорнод аймгийн Баян-Уул сумын Алтан гадас одонт Ерөнхий боловсролын сургууль бөгөөд тус сургууль өдгөө 33 бүлэг 931 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байна.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа нар оролцож, багш, сурагч, эцэг эхчүүддээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн энэ үеэр ахмад багш Р.Цэндсүрэнд "Хөдөлмөрийн хүндэт" медаль гардуулсан ба нээлтийн арга хэмжээнд зориулан Дорнод аймгийн Алтан гадас одонт Хөгжимт драммын театрын уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.

Түүнчлэн шинэ сургуулийн “Багш хөгжлийн төв”-д 10 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг гардуулж, 1998 онд 10-р анги төгссөж, 20 жилийн ойгоо тэмдэглэж буй 44-р төгсөлтийн хамт олон 3,2 сая төгрөгийн хандив өргөсөн байна.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар