Чойбалсан, Дорнод
Шинэ барга баруун хошуу Алтан-Эмээлийн мэдээ Фото мэдээ Соёл урлаг
 
 

Хятад улсын хүйтэн туйл--Гэгээн гол аялал жуулчлалын жаргалант орон

2018-09-03 20:22


Гоё сайхан Гэгээн гол хот Их хянган давааны хойд хэсгийн баруун талд байралдаг. Хятад улсын хамгийн хүйтэн хот. Хамгийн хүйтэн үе нь тэгээс доош 58 градуст хүрч түүхэнд тэмдэглүүлсэн. Жилийн дундач дулааны хэмжээ нь тэгээс доош 53 градус хүрдэг учраас “Хятад улсын хүйтэн туйл” гэдэг цолтой. Бүх улсдаа ой шугуйн бүрхэцээр хамгийн ихэд ордог шианы зэрэглэлийн хот болно. Бүх хотын ой шугуйн талбайн 18400 куват.м. ой шугуйн бүрхэцийн норм нь 91.7% бүх улсын хот, шианьдаа тэргүүн байранд ордог. Мөн бүх улсдаа цорын ганц цаа буга сүрэглэн амьдардаг газар. 308 Олгуяа Эвэнки үндэстний анчинтай. 1200 гаруй цаа бугаа тэжээн үржүүлж байдгаараа дэлхийн цаа буга үржүүлэх нийгэмлэгийн гишүүн байж Хятад улсдаа хамгийн сүүлчийн ан агнуур эрхэлж үлдсэн аймаг угсаагаараа сайшаагдсан.
Өөрчлөлт хийж, чөлөөтэй харилцаа тогтоосноос нааш Гэгээн гол хотын аялал жуулчлалын хүлээн авах чадвар болон аялал жуулчлалын баазуудыг маш хурдачтайгаар бүтээн байгуулж, Гэгээн хот нь “Хятад улсын шилдэг аялал жуулчлалын орон”, “Хятад улсын амь ахуйгаараа жишиг болсон аялал жуулчлалын тойрог”, “ Хятад улсын ой шугуйн аялалын суурин газар” , “ Хятад улсын зэрэглэлийн цас мөсний аялал жуулчлалын нийтлэг нэгж”, “Хятад улсын тэргүүний нийтийн үйлчилгээний агаарын аялалын туршилтын цэг” зэрэг цолуудтай. Баярт, Цэнгэл, Саруул, Хэрлэн



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар