Чойбалсан, Дорнод
 
 

Хайлаарын 14 дэхь удаагийн олон улсын үзэсгэлэн худалдаа энэ сарын 6-наас эхэлнэ

2018-08-31 16:05

Хайларын 14-р удаагийн Хятад,Орос, Монгол улсын санхүү эдийн засгийн зөвлөх хурал болон үзэсгэлэн худалдааны нээлтийн ажиллагаа 9-р сарын 6-ны өдрөөс 10 болтол Хайларын Фа Да талбайд зохион байгуулагдахаар боллоо. Хайларын 14-р удаагийн Хятад,Орос, Монгол улсын санхүү эдийн засгийн зөвлөх хурал болон үзэсгэлэн худалдааны нээлтийн ажиллагааны бэлтгэл ажил нь 8-р сарын 31-ний өдөр дуусна. Одоо болтол цуглааны В1 “Нэг бүс нэг зам”-ын ордон, В2 Оросын үзэсгэлэнгийн ордон, В3 Монгол улсын үзэсгэлэнгийн ордны бизнесмэнүүдээ урих ажил дууслаа. Үзэсгэлэнгийн “Нэг бүс нэг зам” -ын ордонд Бакистан, Өмнөд Солонгос, Афканнистан, Ганаа, Ангил, Япон зэрэг 17 улсын бараа үзэсгэлэнд оролцно. Оросын үзэсгэлэнгийн ордонд Улаан-үүд, Иркутск зэрэг 5 газрын гар урлалын бүтээгдэхүүн, хувцас засал, гурил, ургамлын тос, талх, өдөр дутмын хэрэгцээний бараа зэрэг 1200 төрлийн бараа үзэсгэлэнд оролцно. Монгол улсын үзэсгэлэнгийн ордонд Улаанбаатар, Хэнтий, Дорнод аймаг зэрэг 3 газрын хонь, ямаа, тэмээ, сарлагийн ноос, ноолуур, хөөврийн бүтээгдэхүүн, үндэстний хувцас засал, арьс ширин бүтээгдэхүүн, мөнгөн заслын бараанууд зэрэг 300 гаруй төрлийн бараанууд дэлгэгднэ. Хөлөнбуйрын өдрийн сонин, Баярт, Цэнгэл, Саруул, Хэрлэн 


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар