Чойбалсан, Дорнод
 
 

Их Хянган давааны хамгийн сүүлчийн анчин

2018-08-24 18:23


--Орчин үндэстний балар эртний ан агнуураасаан ишэлж ирсэн үйлдвэрүүдтэй болсон түүхэн хувиралт
22 жилийн өмнө Орчин үндэстний өөртөө засах хошуунд ан агнуурыг хориглож эхэлснээс балар эртний ан агнуур Орчин үндэстэнд түүхийн дурсамж болсон.
Орчин үндэстний өөртөө засах хошууны өмнө хэсэгт байрлаж байгаа Номин балгас бол бүх хошууны 7 анчны тосгоны нэг мөн.
Энэ жил 48 настай Гуанжэньвэний ан агнаж байсан бага нас нь дурсгал болон үлджээ. “Би долоо найман наснаасаа эхлэн туулай урихдаж, арван гурав, дөрвөн наснаасаа ууланд гарч бор гөрөөс агнаж эхэлсэн” гэж дурсаж байлаа. Тэр 1991 онд дунд сургуулиа төгсөөд л ангийн буу бариж ан агнаж эхэлсэн гэх. 1993 оны өвөл Гуанжэньвэн ах дүү нартайгаа 5 сар 300 илүү км хол замыг туулж, 120 гаруй бор гөрөөс агнаж, тосгондоо хамгийн олон ан агнаж ирсэн түүхэнд тэмдэглүүлсэн ангийн олзтой буцаж ирсэн гэх.
Гуанжэньвэнийхэн ангийн олзоо өмнөд орны наймаачингуудад худалдаж, бугын уурас, бор гөрөөсний борц нь жилд хорь, гучин мянган юаний орлого оруулдаг.
1996 оны 1-р сараас Орчин үндэстний өөртөө засах хошууны хэвчээнд “Ан агнуурын хууль”-ийг хэрэгжүүлж, гуравдах түүхт чанарыг буй болгов.
Одоо Гуанжэньвэн 420 гаруй му тариан талбайтай. Трактор, тариа тарих машин, тариа услах моторт сүрчүүр гэх техниктэй болжээ. Түүний жилийн орлого нь 70 мянга гаруй, бүх нөхвөр мөнгийн нэмбэл 100 мянган юаньд хүрнэ. 2010 онд түүнд төр засгийн барьж өгсөн орон сууцнаас 70 кв-тын байрыг өгч, өөрөө 3000 мянган юанийг гал тогооныхоо засварт зарцуулсан гэх.
Орчин үндэстний өөртөө засах хошуунд ан агнуурыг хориглож эхэлснээс улсаас анчдад 5800 гаруй му тариан талбайг хувааж, тосгоны хүн бүрт 36 му газар ноогдож, тариалангийн том багаж төхөөрөмжүүдийг хуваан өгч, иргэдийн амьдралын соёл урлаг, биеийн тамир, эрүүл мэндийн талд зориулж 30 сая юань зарцуулсан гэнэ. Одоо анчны тосгоныхон хотын харъяалалд орон сууцтай, иргэд бүрийн нэг жилийн орлого нь 10 мянган юаньд хүрчээ. Баярт, Цэнгэл, Саруул, Хэрлэн



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар