Чойбалсан, Дорнод
 
 

2018 оны эхний хагас жилд 463 иргэн ажлын байртай болжээ

2018-07-31 14:43

Аймгийн нийт хүн амын 57.8 мянга буюу 72 хувийг хөдөлмөрийн насны хүн ам эзэлж байгаа бөгөөд үүний 37,5 хувийг эдийн засгийн идэвхтэй хүн ам, 34,7 хувийг эдийн засгийн идэвхгүй хүн ам, 34,5 хувийг ажиллагчид, 6,8 хувийг ажилгүй иргэд тус тус эзэлдэг.  Ажилгүйдлийн түвшин 2018 оны хагас жилийн байдлаар 7,8 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 пунктээр буурсан үзүүлэлттэй байна.

Тус газарт хагас хагас жилийн байдлаар 1244 ажил хайгч иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлээ сэргээлгэж, мэдээллээ шинэчлэж хандсан байна. Тайлант хугацаанд 1547 иргэн хасагдсан ба үүнээс 463 иргэн ажилд зуучлагдсан байна. Одоогийн байдлаар бүртгэлтэй ажил хайгч иргэн 1417, үүнээс эмэгтэй 571 иргэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал ажил хайгч иргэн 4,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн бүртгэлтэй 1417 ажил хайгч иргэний 1007 нь ажил хөдөлмөр эрхлээгүй ажилгүй иргэн байна



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар