Чойбалсан, Дорнод
 
 

“ХИЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЦУГЛАРАЛТ, СУРГАЛТ”-Д МЭДЭЭЛЭЛ, ЗӨВӨЛГӨӨГ ХҮРГЭЛЭЭ

2018-06-19 14:50

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Хилийн 0198 дугаар ангийн “Эмэгтэйчүүдийн нэгдсэн цугларалт”-ын арга хэмжээнд эрх бүхий сургалтын байгууллага “Оюуны язгуур” ТББ-тай хамтран ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээний бүлгийн сургалтыг 06-р сарын 15-17ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Уг сургалтанд оролцож буй эмэгтэйчүүд болон хугацаат цэргийн 250 албан хаагчдад ажлын байранд өөрийгөө бэлтгэх, сэтгэл зүйн бэлтгэлийг хангах, өөрийн сонирхол, ур чадвар, мэргэжилд тохирсон ажлын байрыг хайж олох, хувь хүний төлөвшил, хөдөлмөрийн харилцаа, аюулгүй ажиллагааны мэдлэг, мэдээлэл аргазүйн зөвөлгөөг олголоо.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар