Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

"ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨГӨӨЖ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2018-05-17 10:27

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, эдийн засгийн бодлогын хорооноос "Эдийн засаг дахь хөрөнгө оруулалтын өгөөж" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт:
Аймгийн ИТХ-ын Төсөв, эдийн засгийн бодлогын хорооны дарга Б.Гэрэлт-Од “Орон нутгийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх”
Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Базаррагчаа “Орон нутгийн төсвийн орлогын талаар”
Дорнод Их сургуулийн багш С.Энхжаргал “Чойбалсан хотын оршин суугчдын сэтгэл ханамжийг судлах нь”
Орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн Б.Батдорж “Орон нутгийн өмчид хадгалалт, хамгаалтанд тулгамдаж буй асуудлууд”
Аймгийн ЗДТГ-ын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Болормаа “2018 оны улс болон орон нутгийн хөрөнгө оруулалт, төлөвлөлтийг сайжруулах” илтгэлүүд уншиж орон нутгийн хөрөнгө оруулалтыг оновчтой, үр ашигтай төлөвлөх арга замыг бий болгох, төр хувийн хэвшлийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцлоо.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар